БНСУ-ын Кангвоны Үндэсний Их Сургуулийн 2015-2016 оны оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

 

Нийтэлсэн: Р.Бигэрмаа -2015/09/16

 

Шаардагдах материалууд : /Англи эсвэл Солонгос хэлээр бэлдэнэ/

  1. Сургуулийн тодорхойлолт
  2. Дүнгийн хуулбар
  3. Сургуулийн дэмжсэн захиа /A recommendation letter/
  4. Гадаад паспортын хуулбар
  5. Өөрийгөө танилцуулсан захиа, суралцах төлөвлөгөөний хамт

Сургалт : Солилцооны оюутнуудын сонгосон курсээс хамааран Англи эсвэл Солонгос хэлээр явагдана.

2015 оны хичээлийн жилийн хаврын семестер : 3 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын сүүл хүртэл.

Зуны амралт : 6 дугаар сарын сүүлчээс 8 дугаар сарын сүүл үе хүртэл.

Намрын семестер : 9-12 сарын дунд үе

Өвлийн амралт : 12 дугаар сарын сүүлээс 2 дугаар сарын сүүлч хүртэл

Суралцах хугацаа : Нэг буюу хоёр семестер

Тэтгэлэг : Солилцооны оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлнө.

Солилцооны оюутнуудад Солонгос хэлний анхан шатны курс үнэгүй /кредитгүй/. Мөн ажлын цагаар Инчёон нисэх онгоцны буудлаас тосч авна.

Бүх солилцооны оюутнууд эрүүл мэндийн даатгалыг БНСУ-д хийлгэнэ. Даатгал нь 6 сарын хугацаатай бол 80,000 вон, 1 жилийн хугацаатай бол 130,000 вон болно. Үүнийг оюутан өөрөө хариуцана.

Хэрэв оюутан эх орондоо даатгуулбал, даатгалын гэрчилгээг /Англи хэлээр/ хавсаргана.

Найз нөхрийн хөтөлбөр /Кангвон Их Сургуулийн оюутнуудад/ нь солилцооны оюутнууын их сургуулийн амьдралд туслах

Нэг семестрын хоол болон байр нь :

4 сар /нэг семестер/ : 450,000+700.000 вон

2 сар /амралтын/ : 250,000+550.000 вон.

Өргөдлийн маягт хүлээн авах сүүлийн хугацаа :   Оюутнууд бүрдүүлсэн материалуудаа нэг PDF file болгоод 2015 оны 10 дугаар сарын 15-ний дотор www.studentaffairs.num.edu.mn хаягаар илгээнэ үү

Өргөдлийн маягтыг эндээс татаж авна уу.    Application-KNU

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *