ШУС-ИЙН БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН  ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

 

       ОЮУТОЛГОЙ ХХК-аас оюутан залууст зориулсан “ДОТООДЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” олгох гэж байна. Тэтгэлэгт: Сургалтын төлбөр, сар бүр 200.000 төгрөг, хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр, ОЮУ ТОЛГОЙ ХХК-аас хэрэгжүүлдэг хөгжлийн сургалтуудад хамрагдах, тус компанид дадлага хийх боломж олгох юм. Тус хөтөлбөрт ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи, Геофизик, Хэрэглээний геофизик, Шатах ашигт малтмалын эрэл хайгуул, Хими, Биохими, Нефтийн хими, Нүүрсний хими, Органик хими, Хүнсний хими, Хүрээлэн буй орчны хими, Байгалийн нэгдлийн хими, Экологи байгаль хамгаалал хөтөлбөрөөр суралцдаг II-IV дамжааны оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд уг хөтөлбөрөөр суралцдаг оюутнууд болон тус тэтгэлгийг сонирхож байгаа оюутнууд  9 сарын 22-ны 1730 цагт Хичээлийн II байрны 3 давхар 328 тоот өрөөнд болох ОЮУ ТОЛГОЙ ХХК-ний  “ДОТООДЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” танилцуулах сургалтанд ирж оролцоно уу? Жич: Нэр дурдагдсан хөтөлбөрийн ангийн дарга нар Сургалтын албанд ирнэ үү.

Сургалтын алба

2015.09.15

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.