МУИС-ийн ШУС-ийн түүхийн тэнхимийн багш нар олон улсын хуралд оролцов

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Түүхийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) Д.Энхцэцэг, ахлах багш, доктор (Ph.D) Э.Жигмэддорж нар 2015 оны 9 сарын 11-14-ний өдөр БНХАУ-ын Төвийн Үндэстний их сургуулийн урилгаар тус сургуулиас зохион байгуулсан “Эртний ном ба Хятадын цөөн тоот үндэстний баримт бичиг” сэдэвт олон улсын V дугаар их хуралд оролцож, илтгэл хэлэлцүүлжээ.

Эрдэм шинжилгээний хуралд БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНСУ, Тайван зэрэг улс орны 50 гаруй эрдэмтэн судлаачид “Эртний ном судрын судалгаа”, “Хятадын цөөн тоот үндэсний баримт бичиг” гэсэн хоёр салбар хуралдаанд судалгааны ажлын үр дүнг илтгэж, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

МУИС-ийн Түүхийн тэнхим болон БНХАУ-ын Төвийн Үндэсний их сургуулийн Түүхийн салбарын эрдэмтэн судлаачид хурал зохион байгуулах, ном, өгүүлэл солилцох хэлбэрээр хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд цаашид хамтарсан төсөл, судалгаа хийх, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжээ.

Р.Бигэр

 

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.