Газрын зургийг хэн сайн мэдэх вэ? Танин мэдэхүйн уралдаант тэмцээний удирдамж

Хамрах хүрээ, зорилго: Газарзүй, байгалийн ухааны чиглэлээр суралцдаг ЕБС-ийн сурагчдын дунд зохиогдох бөгөөд газрын зургийн мэдлэгийг сорих, сайжруулах, олимпиадын бэлтгэлийг хангах зорилготой.  Мөн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн ГАЗАРЗҮЙ-БАЙГАЛЬ ШИНЖЛЭЛИЙН багшийн 4-р ангийн оюутнууд ЕБ-ын сургуулиудад дадлага хийж буй хугацаандаа сурагчдыг энэхүү танин мэдэхүйн тэмцээнд бэлтгэж байгаараа онцлог юм.

Ерөнхий зохион байгуулагч: МУИС-ШУС-ийн Газарзүйн тэнхим, Байгаль-эх лицей ахлах сургууль

Тэмцээний зохион байгуулалт:  Багийн төрлөөр зохиогдох бөгөөд  нэг  баг 3 гишүүнтэй байна. Багтаа нэр өгсөн байна. Багийн бүрэлдэхүүнийг сурагчид өөрсдөө сонгож болно.

Тэмцээний бүртгэл: 2015 оны 9-р сарын 25-наас 10-р сарын 06-ны 18:00 цаг хүртэл ажлын өдрүүдэд МУИС-ийн  хичээлийн 7-р байр 201 тоотод Газарзүйн тэнхимд Э.Алтанболдод бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ тухайн багийн гишүүдийн иргэний үнэмлэх, сурагчийн үнэмлэх зэргийг авч ирэх ба тэмцээнд оролцохдоо дээрх бичиг баримтыг заавал авчирна. Хэрэв тэмцээн дээр ямар нэгэн бичиг баримтын зөрчил гарах, цагаасаа хоцрох, багийн гишүүн дутуу ирвэл тэмцээнээс хасна.

Хугацаа: Энэхүү уралдаант тэмцээнийг 2015 оны 10-р  сарын 07-ны лхагва гарагийн 14:00 цагаас эхэлнэ.

Хаана: МУИС-ийн “Байгаль эх лицей” ахлах сургуулийн экологийн боловсролын танхимд болно.

Тэмцээний явц: Тэмцээн 2 үе шаттай явагдана. Эхний шатанд тэнцсэн 8 багийг 2-р шатанд  өрсөлдүүлж 1-3 байр эзлүүлж медаль, дурсамж, дурсгалын зүйлээр шагнана.

Уралдаант танин мэдэхүйн тэмцээний даалгаврын ерөнхий зааварчилгаа: Энэхүү уралдаант танин мэдэхүйн тэмцээн нь Физик газарзүйн зураг, Нийгэм эдийн засгийн газарзүйн зураг дээр ажиллах, тэмдэглэх, бодлого бодох, объектийн нэр олох зэрэг даалгаврууд гүйцэтгэнэ.

 

 

Р.Бигэрмаа

 

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.