Хүмүүнлэгийн салбарын оюутнуудын анхааралд

ШУС-ХУС-ын ОЗ-оос зохион байгуулж буй 2015 оны хамгийн анхны бөгөөд хамгийн өндөр шагналын сантай ” Миний мэдэх ба эс мэдэх боловсрол” сэдэвт илтгэлийн тэмцээнийг МУИС-ийн нийт оюунлаг, чадварлаг оюутан залуус та бүхэндээ яаран яаран дуулгаж байна. 
Аливаа зүйлд өөрийгөө байнга сорьж байх нь амжилтад хүрэх нэг чухал алхам мөнөөс мөн юм шүү.

Эрхэм илтгэгч оюутан та 2015.10.25-ы өдрийг дуустал хичээлийн 2-р байрны 3 давхарт өөрийн илтгэх илтгэлийнхээ хэвлэмэл 2хувь болон цээж зураг мандатны 3000 төгрөгийг авчирч бүртгүүлээрэй.

Тэмцээн 2015.10.28-ны 15.00 цагаас хичээлийн 1-р байрны дугуй зааланд зохион байгуулагдaна.

Шагнал:
1-р байр: Өргөмжлөл, 150.000 төгрөг, үнэ бүхий зүйл
2-р байр: Өргөмжлөл, 100.000 төгрөг, үнэ бүхий зүйл
3-р байр: Өргөмжлөл, 70.000 төгрөг, үнэ бүхий зүйл

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй та бүхэндээ хүргэх болноо!!!

МУИС-ийн азтай адтай авьяаслаг оюунлаг залуус та бүхэндээ aмжилт хүсье!

 

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.