Хүмүүнлэгийн салбарын оюутнуудын урлагийн үзлэг болно

 

Оройн мэнд ХУС-ын нийт авьяаслаг оюутан залуучууд аа!!!
Урлагийн бага наадмын албан ёсны мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Манай салбарын урлагийн бага наадам нь 2015.11.08-ны өдөр хичээлийн 2-р байрны А зааланд зохион байгуулагдахаар товлогдлоо. Оюутан залуус та бүхэн дараах төрлүүдээр тус тус оролцоно. Үүнд:
1. Гоцлол дуу (4мин)
2. Хамтлаг дуу (4-6мин)
3. Ардын язгуур урлаг(3-5мин)
4. Цэнгээнт бүжиг (5-7мин)
5. Хамтлаг бүжиг (5-7мин)
6. Хөгжим (4-6 мин)
7. Мэндчилгээ (6мин).

Хамрах хүрээ: Зөвхөн ШУС-ХУС-ын 1-4-р ангийн оюутнууд оролцоно.
1-р ангийн оюутнуудын санал хүсэлтийн дагуу 3,4-н багц нийлж нэг анги болон оролцох боломжтой болсон бөгөөд энэ нь 1-3-р багц
4-7-р багц
8-12-р багцууд тус тус 
нэг анги болон оролцоно гэсэн үг.

Мөн тодруулж хэлэхэд заавал тэнхим тэнхимээрээ орох шаардлагагүй бөгөөд ХУС дотроо дуртай тэнхимийнхээ санаа нийлсэн оюутнуудтайгаа нийлэн нэг баг бүрдүүлж хүссэн номертоо орж болох юм./Багууд бүх номерт заавал орох шаардлагагүй./

Харин уламжлал ёсоор бүх төрөлд оролцсон анги хамт олон болон багуудаас шилдэг нэг ангийг шалгаруулна.

Амжилт залуус аа! 
МУИС-ШУС-ХУС-ОЗ-ГХХМА

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.