Багш судлаачдыг АНУ-ын дээд сургуулиудын 2016 оны зуны сургалтанд урьж байна

Монгол дахь АНУ-ын ЭСЯ олон улсын судлаач, багш нарт зориулсан АНУ-ын институтын (SUSI) хөтөлбөрийн 2016 оны зуны сургалтанд урьж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь олон улсын оюутан сурагчид болон дунд боловсролын системийн багш нарт Америкийн нийгэм, урлаг, соёлын мэдлэгийг дээшлүүлэх, гадаад улсууд дахь АНУ-ын талаарх сургалтын хөтөлбөрийг бэхжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах явдал юм.

Уг хөтөлбөр 2016 оны зургадугаар сард эхлэн 5-6 долоо хоногийн турш АНУ-ын янз бүрийн коллеж, сургуулиудад хэрэгжих болно. АНУ-ын Төрийн департамент оролцогчдын гадаад, дотоодын тээврийн хэрэгсэл, ном зохиол, соёлын арга хэмжээ, орон сууц, амьжиргаа, захидал шуудангийн гэх мэт зардлыг даана.

ЭСЯ дараах долоон хөтөлбөрт өргөдөл хүлээн авч байна:

  1. Америкийн соёл, нийгэм
  2. Америкийн улс төр, улс төрийн бодлого
  3. Америкийн орчин үеийн уран зохиол
  4. Америкийн гадаад бодлого
  5. Америкийн сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл
  6. АНУ дахь Шашны Олон эшт үзэл,
  7. Дунд сургуулийн Сурган хүмүүжүүлэгч (Энэ хөтөлбөрийн өргөдөл гаргагчид нь дунд сургуулийн багш нар, сургагч багш, сургалтын хөтөлбөр хөгжүүлэгч, сурах бичиг зохиогч, боловсролын яамны албан тушаалтан, эсвэл дунд боловсролтой холбоотой үүрэг бүхий мэргэжлийн бусад хүмүүс байж болно)

Хөтөлбөрийн шалгаруулалт болон бусад мэдээллийн талаар АНУ-ын Элчин сайдын яамныhttp://mongolia.usembassy.gov/2016-susi-for-scholars.html линкнээс авна уу!

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.