Доктор, профессор Д.Наваан агсны 90 насны ойн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурал болно

МУИС-д АНТРОПОЛОГИ-АРХЕОЛОГИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛДЭЖ ЭХЭЛСНИЙ 20 ЖИЛ, ДОКТОР, ПРОФЕССОР Д.НАВААН АГСНЫ 90 НАСНЫ ОЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

nawaanЗохион байгуулагч: Монгол улсын их сургуулийн Антропологи-Археологийн тэнхим, Антропос Клуб, Археологич, доктор, профессор Д.Наваан агсны гэр бүл

Дэмжигч байгууллагууд: Монгол Улсын Их сургууль ШУА-н Түүх, Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Тод номын гэрэл төв.

Зорилго: МУИС-д Антропологи-Археологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ой, тус тэнхмийг үндэслэгчдийн нэг нэрт археологич доктор профессор  Д.Наваан агсны  90 насны ойг угтан, Антропологи-Археологийн сургалт судалгааны байдлыг хэлэлцэх; Монголын археологийн шинжлэх ухаанд доктор профессор Д.Наваааны оруулсан хувь нэмрийг олон нийтэд таниулах; Их дээд сургуулийн оюутнуудыг эрдэм шинжилгээний ажилд оролцуулах, залуу судлаачдын судалгааг дэмжих зорилготой болно.

Хамрах хүрээ: Их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагдах бөгөөд, Монголын Археологи, Угсаатан судлал, Антропологи, Соёлын өв, Түүхийн чиглэлээр илтгэл хүлээн авна.

Хугацаа:

  • 1-р шат: Илтгэлийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 18.00 цаг хүртэл МУИС-н 2-р байр 220 тоот өрөөнд Антропологи-Археологийн тэнхмийн туслах ажилтан хүлээн авна.
  • 2-р шат: 10 илтгэл шалгаруулана хэвлүүлэх эрх олгож хуралд хэлэлцүүлнэ.  ЭШХурал 2015 оны 11-р сарын 27 өдөр 8:00 цагт МУИС-н дугуй танхимд зохион байгуулагдана.

Шагнал:             

  • 1-р байр- Өргөмжлөл, ном бүтээл, “Нүүдэлчийн өв сэтгүүл”-д хэвлүүлэх эрх
  • 2-р байр – Өргөмжлөл, ном бүтээл
  • 3-р байр – Өргөмжлөл, ном бүтээл

 ЭШХ-ын илтгэлд тавигдах  шаардлага

Эрдэм шинжилгээний илтгэл нь өгөгдсөн чиглэлийн хүрээнд шинжлэх ухааны ач холбогдолтой асуудал дэвшүүлсэн судалгааны ажил байна. Илтгэлээ 10 нүүрэнд багтааж word хэлбэрээр, форматын дагуу /Times New Roman, 12 pt фонтоор, мөр хоорондын зай 1,5, хүснэгтийн үсгийн хэмжээ 10 pt байна/   бэлдэнэ.

Илтгэлийн агуулга  дараах хэлбэрээр бичигдэнэ. Үүнд:

  • Нүүр хэсэгт / Сэдэв; Илтгэгчийн овог, нэр; Удирдагчийн нэр, эрдмийн зэрэг; Илтгэгчийн цахим хаяг, утасны дугаар/
  • Судалгааны үндэслэл, зорилго, зорилт
  • Сэдвийн судлагдсан байдал, онолын хэсэг
  • Судалгааны арга, аргазүй
  • Судалгааны үр дүн: Зураг, график, хүснэгт болон бусад хэлбэрээр тодорхой гаргах
  • Судалгааны ач холбогдол: Онолын болон практик
  • Дүгнэлт: Тодорхой дэс дарааллаар өөрийн хийсэн судалгааны ажлаа дүгнэх
  • Ашигласан материалын жагсаалт: Цагаан толгойн үсгийн дарааллаар бичих

 

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *