Оюутны хөгжлийн жилийн нээлтэнд хүрэлцэн ирнэ үү

Үйл ажиллагааны зорилго:

МУИС нь оюутны өөрийн оролцоо, идэвх санаачлагад түшиглэсэн, тэдний хүсэл сонирхол, эрх ашигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх, суралцах орчин нөхцлийг сайжруулах замаар оюутны хөгжлийг хангах үүднээс 2015-2016 оны хичээлийн жилийг “Оюутны хөгжлийн жил” болгон зарласан билээ.

Энэхүү жилийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлыг их сургуулийн нийт багш, ажилтан, оюутан суралцагчдад мэдээлэх, тэдний оролцоог ханган ажиллахад нээлтийн үйл ажиллагааны зорилго оршино.

 

Үйл ажиллагаа болох байршил, хугацаа:

  • МУИС-ийн Хичээлийн 1 -р байр 1 давхарт
  • 2015 оны 11-рсарын 17-ныөдрийн 00-12.00
    • МУИС-ийн Хичээлийн 2-р байр 2 давхарт
    • 2015 оны 11-рсарын 17-ныөдрийн 30-13.30

Зохион байгуулагч: Оюутны алба Үйл ажиллагааны хөтөлбөр:

  • Оюутны хөгжлийн талаар хийгдэж буй болон хийгдэх үйл ажиллагааны талаар мэдээлэл: Дэд Захирал О.Мөнхбат
  • Монгол Оюутны урлагийн мэндчилгээ
  • Гадаад оюутны мэндчилгээ
  • “Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” номын танилцуулга/хямдралтай худалдах

 

Үйл ажиллагааны үеэр оюутанд зориулсан дараах үйл ажиллагаа болно. Үүнд:

  • ЭМДаатгалын үйлчилгээ, мэдээлэл өгөх
  • Витаминжуулалтын аян
  • Оюутны үнэмлэхийг үнэгүй хэвлэж өгөх /11:00-12:00, 2 р байранд 12.30-13.30 хугацаанд /
  • Төрийн сангийн зээл, Үндэсний тэтгэлэг, бусад тэтгэлэгийн талаар мэдээлэл өгөх
  • Оюутны албаны талаарх мэдээлэл өгөх
  • Оюутан солилцооны талаар мэдээлэл өгөх
  • Хямдралтай номын худалдаа
  • Оюутны баяр учраас үнэгүй цай, кофегоор дайлж бэлэг барих
  • Клубуудын танилцуулга

Үйл ажиллагаанд Оюутны албаны бүх мэргэжилтэн бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, мэдээлэл өгнө

 

МУИС-ийн Оюутны алба

urilga   11,16 11,161

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *