Эрасмус Мундус gLINK хөтөлбөрийн 2-р ээлжийн бүртгэл явагдаж байна

Европын Комиссын санжүүжилттэй Эрасмус Мундус хөтөлбөр нь дээд боловсролыг хөгжүүлэх, оюутан залуучуудын мэргэжлийн  чадварыг дээшлүүлэх, Европ болон хөгжиж буй орнуудын хоорондын соёлын ойлголцлыг дэмжих зорилготой юм. Тус хөтөлбөрийн хүрээнд Эрасмус Мундус gLINK хөтөлбөр 2015–2018 оны хичээлийн жилүүдэд Ази  олон Европын түнш сургуулиудаас бакалавр, магистр, доктор, докторын дараах болон багш, ажилтан солилцооны хөтөлбөрт нийт 163 (МУИС-аас 11) хүнийг бүрэн тэтгэлэгтэй хамруулахаар төлөвлөж байна.

МУИС нь gLINK хөтөлбөрийн Азийн түнш сургууль бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд оюутан, багш болон ажилчид доор дурдсан Европын 9 түнш сургуулиудад (бакалавр 10 сар, магистр 10сар, доктор 27 сар, докторын дараах 10 сар, багш, ажилтан 1 сар хүртэлх хугацаанд) солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдах юм.

Европын хамтран ажиллах сургуулиуд:

-United Kingdom University of Northumbria at Newcastle (Хөтөлбөрийн зохицуулагч сургууль)

-France Université Claude Bernard Lyon 1

-Germany University of Bremen

-Hungary Budapesti Corvinus Egyetem

-Italy Università degli Studi del Sannio

-Netherlands Delft University of Technology

-Portugal Universidade de Évora

-Romania Universitatea Tehnică Gheorghe Asachi din Iaşi

-United Kingdom University of the West of Scotland

Тэтгэлэг:

– Сарын 1000-2500 евро тэтгэлэг

–  2 талын нислэгийн тийз (хамгийн ихдээ 2000 евро)

–  Эрүүл мэндийн даатгал тустус багтана.

Суралцах чиглэлүүд:

Хөдөө аж ахуй, Архитектур, хотын ба бүсийн төлөвлөлт, Бизнес судлал, менежмент, Боловсрол ба багшлах арга зүй, Инженер технологи, Анагаах ухаан, Байгалийн шинжлэх ухаан

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос үзнэ үү. http://www.glink-edu.eu/

Хөтөлбөрийн материалыг 2016 оны 01  дүгээр сарын 15-ныг дуустал дээрх хаягаар илгээнэ үү.

 
ГХХАХ

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.