Япон Улсын Каназава их сургуулийн засгийн газрын магистр, докторын судлаач оюутанд зориулсан хөтөлбөр зарлагдлаа

Энэхүү хөтөлбөр нь Каназава их сургуульд магистр, докторын сургуульд судлаач оюутнаар сурах сонирхолтой хүмүүст зориулсан хөтөлбөр юм.  Та өргөдөл гаргахаасаа өмнө Каназава их сургуульд удирдагчтай болсон байх ёстой бөгөөд  дараах http://ridb.kanazawa-u.ac.jp/public/index_en.php линкээр орж яаж удирдагчтай болох, түүнтэй хэрхэн холбогдох талаар мэдээлэл авч болно. Тус их сургуулийн Төгсөлтийн дараах сургуулиас хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын хариуг  2016 оны  5 дугаар сард мэдэгдэнэ.

Өргөдөл гаргагч бүрдүүлсэн материалаа МУИС-ийн 1-р байрны 206 тоот өрөө буюу Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст авчирч өгнө үү. Материал хүлээн авах эцсийн хугацаа 2016 оны 1-р сарын 14.

Шаардлагатай дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягт зэргийг application татаж авна уу.

Тус сургуулийн Анагаах болон Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт химийн чиглэлийн зарим хөтөлбөрүүд багтдаг бөгөөд энэхүү хоёр салбарын материал хүлээж авах эцсийн хугацаа нь 2016 оны 1-р сарын 8-нд дуусна. Ийм учир химийн салбарын зарим чиглэлүүдээр сонгон шалгаруулалтад оролцохоор сонирхож байгаа та бүхэн тус сургуулийн интернет хуудас руу орж  сонирхож буй чиглэл дээрх хоёр салбарт багтсан эсэх талаар сайн судалгаа хийнэ үү!

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *