ШУС-ийн зөвлөх багш нарын уулзалт болов

Оюутны албаны зүгээс ШУС-ийн оюутны зөвлөх багш нартай уулзах уулзалтыг 2015 оны 01 дүгээр сарын 13-ны 11.00 цагаас хийлээ.

Зөвлөх багш нартай хийсэн энэхүү уулзалт нь оюутны үйлчилгээний оролцогч талуудын чиг үүрэг, хамтын ажиллагааг боловсронгуй болгох цаашлаад зөвлөх багшийн оролцоог хангаж, мэдээлэл солилцох зорилгод тулгуурлаж буй юм.

Уулзалтын үеэр оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат “Оюутны алба”-ны үндсэн үйл ажиллагаа, чиглэлийн талаар танилцуулж зөвлөх багш нараас санал сонсов.

Зөвлөх багш нарын зүгээс оюутны нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд, оюутан бүрийн оролцоо хичээл зүтгэл маш чухал гэдгийг дурдаад сурах үйл явцыг дэмжих, түүнд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх үнэтэй санал санаачлагыг уулзалтын үеэр хэлж байлаа.

6-1170x450 11-1170x450 31-1170x450  51-1170x450

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *