Оюутан, залуучуудад зориулсан “Ажил-Амжилтын гараа” өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.

Нийслэлийн хөдөлмөрийн газраас оюутан, залуучуудыг сурч байгаа мэргэжлийн дагуу дадлагажих, цагийн болон түр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх үүднээс ажил олгогч байгууллагуудтай холбон өгөх, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Ажил-амжилтын гараа” нэгдсэн өдөрлөг, яармагийг 2016 оны 5 сарын 04-ний өдөр 11:00-17:00 цагийн хооронд Япон төв дээр амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, НЗДТГ-ын Хөдөлмөр эрхлэлт, Нийгэм хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай нар үг хэлсэн.

 

Мөн нээлтэнд ШУТИС-ийн оюутан Г.Ган-Эрдэнэ “Мөнхийн дуудлагатай залуус” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

“Ажил-Амжилтын гараа” өдөрлөгт нийт 25 ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүд хүрэлцэн ирж, 1200 ажлын байранд төгсөгч оюутан, залуучуудыг цагийн болон түр, байнгын ажлын байранд бүртгэж авч, танилцуулга хийсэн болно.

“Цагийн ажил” сэдэвт эссэ бичлэг болон судалгааны уралдааны дүнг танилцуулсан. Эссэ бичлэгийн уралдаанд шилдэгийн шилдэг байранд ОИС-ийн оюутан Лхагвадулам шалгарсан.

 

Хөдөлмөр эрхлэлтийн талаарх “АХА” тэмцээнд манай сургуулийн ШУС-ийн оюутан А.Санчир /4-р сарын цагийн ажилтнаар ажилласан/, Т.Долзодмаа /5-р сард цагийн ажилтнаар ажиллаж байгаа/ нар идэвхтэй оролцож, оюутан, залуусыг цагийн ажилд өргөнөөр хамруулж чадсан.

Тухайн өдөрлөгт МУИС ШУС-ийн ОА-ны мэргэжилтэн О.Одсүрэн, Ц.Энхтайван нар оюутан, залуусаа хариуцан ажилласан болно.

Тайлан бичсэн: Ц.Энхтайван, О.Одсүрэн /Тайланг зурагтай эндээс үзнэ үү./

2016.05.04

 

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.