“Боловсрол судлал” сэтгүүлд өгүүллээ хэвлүүлнэ үү

МУИС-ийн Мэргэжлийн Дидактикийн Сургалт, Судалгааны Төвөөс эрхлэн гаргадаг “БОЛОВСРОЛ СУДЛАЛ” сэтгүүлийн 2016 оны 19-р дугаарт дараах чиглэлийн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүлэл /ЭШӨ/ хүлээн авна.
– Бүх түвшний боловсролын агуулга, стандарт
– Боловсролын онол
– Боловсролын арга зүй, дидактик
– Боловсролын үнэлгээ
– Боловсролын технологи
– Боловсролын сэтгэл зүй
– Боловсролын социологи
– Сургуулийн болон боловсролын менежмент
Та өгүүлэл өгөхийг хүсвэл www.setguul.num.edu.mn вэб-д нэвтрэн “ЭШӨ БАЙРШУУЛАХ” цэс рүү орж бүртгүүлэн өөрийн нууцлал бүхий нэвтрэх эрх авснаар өгүүлэл байршуулах эрхтэй болно. ЭШӨ-ийг цахим хэлбэрээр хөндлөнгийн хянан магадлагаа хийж шаардлага хангах эсэхийг шийдвэрлэн хариу мэдэгдэх болно. Шаардлага хангасан тохиолдолд “БОЛОВСРОЛ СУДЛАЛ” сэтгүүлд хэвлэгдэн гарах боломжтой болно.
ЭШӨ хүлээн авах болон хэвлэх хугацааны хувьд:
– ЭШӨ хүлээн авах /2016.05.26-06.10/
– Peer-review хийх /2016.06.11-06.17/
– ЭШӨ-ийг сайжруулах /2016.06.18-06.24/
– Хэвлэх /2016.06.25/
– Сэтгүүлийг цахим хэлбэрээр байршуулах /2016.06.26/
Энэхүү сэтгүүл нь боловсролын салбарт судалгаа, шинжилгээ явуулдаг судлаач, багш, оюутан, эрдэмтэн, профессор, мэргэжилтэн хэн бүхэнд нээлттэй.
Өгүүлэлд тавигдах шаардалага бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.setguul.num.edu.mn болон 77307730, /1115, 1177/, 99681748 утсаар авна уу.

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.