МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР СОНГОХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

 

     МУИС-ийн оюутнуудын “Мэргэжлийн хөтөлбөр сонгох” үйл ажиллагаа нь 2016 оны 06-р сарын 13-17 хүртэл хоёр үе шаттайгаар явагдана. Үүнд:

А. Оюутан өөрийн сонирхож байгаа мэргэжлийн хөтөлбөрт санал өгөх

Б. Хөтөлбөрт өгсөн саналаа баталгаажуулах (Оюутан хэд хэдэн мэргэжлийн хөтөлбөрт санал өгөх боломжтой боловч баталгаажуулахдаа зөвхөн нэг хөтөлбөрийг сонгоно)

  1. 2016 оны 06-р сарын 13-ны Даваа гарагийн 09.00 цагт оюутны онооны жагсаалт СИСИ системд гарна.
  2. 2016 оны 06-р сарын 13-ны Даваа гарагийн 09.00 цагаас 06-р сарын 14-ний Мягмар гарагийн 17.00 цаг хүртэл цаашид суралцах мэргэжлийн хөтөлбөрүүдэд СИСИ системээр саналаа өгнө.
  3. 2016 оны 06-р сарын 14-ний Мягмар гарагийн 18.00 цагт мэргэжлийн хөтөлбөр бүрээр санал өгсөн оюутнуудын онооны жагсаалт гарна.
  4. 2016 оны 06-р сарын 15-ны Лхагва гарагийн 09.00-20.00 цагийн хооронд тухайн хөтөлбөрийн хяналтын тоонд багтсан оюутан СИСИ системд өөрийн эрхээр орж зөвхөн нэг мэргэжлийн хөтөлбөрөөр саналаа баталгаажуулна.
  5. 2016 оны 06-р сарын 16-ны Пүрэв гарагийн 09.00-20.00 цаг хүртэл хяналтын тоонд нэмж багтсан оюутнуудын мэргэжил сонголтын баталгаажуулалт үргэлжлэн явагдана.
  6. 2016 оны 06-р сарын 16-ны Пүрэв гарагийн 20.00 цаг гэхэд мэргэжлийн хөтөлбөрөө СИСИ системээр сонгож чадаагүй оюутан үлдсэн тохиолдолд 06-р сарын 17-ны Баасан гарагт онооны жагсаалтын дагуу үлдсэн мэргэжлийн хөтөлбөрөөс сонгуулах үйл ажиллагааг сургалтын алба зохион байгуулна. Энэ үед оюутан сургалтын албанаас зарласан өдөр, цагт /оюутны үнэмлэхний хамт/ өөрийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагатай.
  7. Тодорхой хүндэтгэн үзэх шалтгаанаар мэргэжлийн хөтөлбөр сонгох боломжгүй болсон тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан сонгуулах боломжтой бөгөөд энэ талаар урьдчилан бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд мэдэгдэнэ.
  8. 2014-2015 оны хичээлийн жилд мэргэжлийн хөтөлбөр сонгох ёстой байсан боловч сонгоогүй оюутнууд тухайн жилийн үлдсэн хөтөлбөрөөс сонгоно. /Эдгээр оюутнуудын мэргэжлийн хөтөлбөр сонгох үйл ажиллагаа дээрх зарчмаар явагдана/

МУИС-ийн СУРГАЛТЫН НЭГДСЭН АЛБА

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *