“МУИС-Оюутан индер” лекц уулзалтад хүрэлцэн ирнэ үү.

 

АНУ-ын Элчин сайдын яам, МУИС хамтран зохион байгуулж байгаа “МУИС-Оюутан индер” лекц уулзалтад оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. АНУ-н төрийн Департаментын урилгаар Монголд айлчилж буй хатагтай Линда Болл болон түүний сургуультай нохой Виктори нар та бүхэнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалдаг тусгай сургуультай нохойнуудын талаар танилцуулга хийх юм. Мөн Линдагийн сургуультай нохой Виктори биечлэн үзүүлбэр тоглолт хийх болно.

Линда нь Монголд айлчилж байгаа анхны мэргэжлийн нохой сургагч бөгөөд түүний сургасан нохой Виктори нь мөн анхны хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст тусалдаг сургуультай нохой юм. Виктори нь 80 хүртэл команд биелүүлж чаддаг маш чадварлаг нохой юм.

 

hokhoi surgagch

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.