Хоккайдогийн их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцахыг урьж байна

hokkaidoМонгол Улсын их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй Японы Хоккайдогийн их сургуульд нийгэм соёл, орон судлал, хүрээлэн буй орчин, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр бакалаврын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Хичээл англи хэл дээр явагдана.

Суралцах хугацаа: 2017.04.01-2017.08 (5 сар)

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2017.10.09

Шалгаруулалт: 2016.12

Тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрийн 3-4 түвшний оюутан байх
  2. Голч оноо 3 буюу түүнээс дээш
  3. Англи хэлний албан ёсны шалгалтын оноотой байх. IBT 79 эсвэл IELTS 6.5-аас дээш

Тэнцсэн оюутнууд Хоккайдогийн их сургуульд сургалтын төлбөр төлөхгүй бөгөөд амьжиргааны зардлаа өөрөө даана. Амьжиргааны зардал ойролцоогоор сард 100000 иен буюу 850 ам.доллар байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг доорх холбоосоор авна уу.

https://www.oia.hokudai.ac.jp/prospective-students/exchange-student-admissions/exchange-programs-in-english-hustep/

Мөн тус сургуульд оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд Япон хэл, орон судлалын чиглэлээр суралцах боломжтой бөгөөд хичээл япон хэл дээр явагдана.

Тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн Япон хэл, орон судлалын ангийн оюутан байх
  2. Япон хэлний N3 буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх

Дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг доорх холбоосоор авна уу.

JLCSP-application-form-2017-Spring-Semester-course

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.