Хятад судлалын хөтөлбөрийн суралцагчдад зориулсан тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100% хөрөнгө оруулалттай “Zhong Xin Construction Group” компаниас МУИС-ийн Хятад судлалын ангид суралцаж буй 2,3,4-р ангийн оюутнууд болон Хятад судлалын хөтөлбөрт суралцаж буй магистрант, докторант нийт 7 хүнд тус бүр 4000 юаны тэтгэлэг олгоно.

 
Шалгуур үзүүлэлт:
 
Бүтэн болон хагас өнчин суралцагчид
Амьдралын боломж, нөхцөл багатай
45-аас доошгүй багц цаг цуглуулсан бакалаврын түвшний суралцагч, 9-өөс доошгүй багц цаг цуглуулсан магистр, докторын түвшний суралцагч
Сурлагын голч үзүүлэлт 1,8 буюу түүнээс дээш
Урьд өмнө тэтгэлэг авч байгаагүй
Бүрдүүлэх материал:
 
Өргөдөл /Өрхийн ам бүлийн тоо, гэр бүлийн нийт орлого, амьдралын боломж нөхцөл ямар болох, цуглуулсан кредит, голч оноо, тус тэтгэлгийг авах болсон шаардлага зэргийг тодорхой бичнэ/
Төрсний гэрчилгээ
Бүтэн болон хагас өнчин болохыг нотлох лавлагаа /Иргэний Бүртгэл Мэдээллийн Төвөөс/
Анкет-А1 /Хятад хэлний тэнхимээс авах/
Бүрдүүлсэн материалыг 2016 оны 10-р сарын 7-ныг дуустал Хичээлийн II байрны 403 тоот Ази судлалын тэнхим /Хятад судлал/ Сарнайцэцэгт өгнө үү.
 
ОЮУТНЫ АЛБА
 

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.