Мэдээлэл

 

Монгол улсын анхны хиймэл дагуул болох “Мозала”-н АНХНЫ хандивлагчдад батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө.
2016.10.17
МУИС-ийн багш, эрдэмтэд Монголын анхны хиймэл дагуулыг 2017 онд хөөргөхөөр ажиллаж байгаа билээ. Тус хиймэл дагуул хөөргөх хандивын аяныг МУИС нь санаачлан эхлүүлсэн бөгөөд Анхны хандивлагч нарт “БАТЛАМЖ” гардуулах эхний ёслолын үйл ажиллагаа 2016 оны 10 дугаар сарын 15-ны 18.00 цагт МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны эрдмийн танхимд боллоо.

Уг ёслолын үйл ажиллагааг МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ нээж оюутны урлагын тоглолт болон Орчлонгийн шивнээ, Од эрхсийн тайлал лекц уншлаа. Лекцэнд оролцогчид хиймэл дагуулаас авсан Монгол орны байгалийн зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Анхны хандивлагч нарт Батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа тодорхой үе шаттай цаашид үргэлжилнэ. Хандив өргөсөн хүмүүс энэхүү үйл явдлын түүхэн мэдээллийн архивд нэр нь тэмдэглэгдэн үлдэх юм.

 

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.