Оюутнуудын анхааралд

 

 

 

МУ-ын ЗГ-ын 2016 оны 10 дугаар сар 05 ны өдрийн тогтоолоор  2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн

 “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”- буюу /30кр ийн зээл / олгох болсон.  Энэ журмын хүрээнд дараах 3 төрлийн зээлийг олгох болжээ.  Үүнд:

–       ХҮҮ БУУРУУЛАХ ЗЭЭЛ:-Д  /өмнө нь СТС-с олгогддог байсан Хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлийг  шинэ нөхцөлтэй зээлд шилжүүлэх/

–       БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ-Д /12 сар хүртэл хугацаатай зээл/

–       УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ-Д. /Дээд боловсрол олгох үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жил бүр сургалтын төлбөр төлөхөд зориулж авсан 10 жил хүртэл хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл/ орно.

Зээлд хамрагдах оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлж БАНКИНД хандана.

1.    Зээл хүссэн өргөдөл.

2.    Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.

3.    Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэх /эх хувиар/

4.    Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.

 

 

 

 

 

ШУС-ийн СА

2016.10.26

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *