ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

 
 
“Ёс зүй бол амьдрах урлаг мөн” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны удирдамж
 
 
 
Эсээ бичлэгийн зорилго:
Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан “Ёс зүй бол амьдрах урлаг” болох талаар оюутнууд хэрхэн ойлгож байгааг танин мэдэх, оюутан ёс суртахуунлаг амьдрахын утга учрыг ухааран, энэ талаар зохих мэдлэг, чадвар эзэмшихэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
 
Эсээ бичлэгийн хамрах хүрээ: МУИС-ийн бакалаврын түвшний оюутнууд
3. Эсээ бичлэгт тавигдах шаардлага:
Сэдвийн агуулга бүрэн байх
Хэл найруулга, бичлэгийн ур чадвар сайн байх
Бүтээлч хандлага, өөрийн байр сууриа үндэслэлтэйгээр илэрхийлэх
Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
Ашигласан материал, дурдагдсан жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв байх
Тогтоосон хугацаанд ирүүлсэн байх
Үсгийн фонт ариал 12, мөр хоорондын зай 1,5, А4 хэмжээтэй хуудсанд багтсан байх
Үгийн тоо 1000 байх
Эсээ бичлэгийн бүтэц нь бичигчийн товч танилцуулга /хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг/, эхний хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт гэсэн ерөнхий бүтэцтэй байна.
Шалгаруулах журам: Эсээг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: /0-100 хүртэл онооны системээр дүгнэнэ/. Үүнд:
Сэдвийн агуулга бүрэн, үнэн зөв байх (20 оноо);
Хэл найруулга, бичлэгийн ур чадвар (20 оноо);
Бүтээлч хандлага, өөрийн байр суурь (20 оноо);
Дэвшүүлсэн шинэлэг санаа (20 оноо);
Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (20 оноо).
Эсээний эхийг файл хэлбэрээр num.philosophy@gmail.com гэсэн цахим хаягаар, цаасан эхийг 1 хувь хэвлэж, хавтаслаж, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Философи, шашин судлалын тэнхимд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны дотор тус тус ирүүлсэн байна.
 
Холбоо барих утасны дугаар: 99275753, 99003188.
 
Эсээг зарласан сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй эсээг шалгаруулалтанд оруулахгүй болно. Шалгаруулалтанд ирүүлсэн шилдэг эсээг хэвлэл мэдээллээр сурталчилж, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлж, олон нийтийн хүртээл болгоно.
 
Шагнал
– Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
 
– Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
 
– Гутгаар байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
 
Хурлыг зохион байгуулагч:
 
 
 
Монгол Улсын Их Сургууль
 
Шинжлэх Ухааны сургууль, хүмүүнлэгийн салбар
 
Философи, шашин судлалын тэнхим

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *