МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар Булган аймагтай хамтран ажиллах САНАМЖ БИЧИгт гарын үсэг зурав

 

 

 

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан дэд захирал проф. П.Дэлгэржаргал, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар зохион байгуулах, Булган аймгийн түүх, соёлын өв, уламжлалыг судлан шинжлэх, судалгааны ажил гүйцэтгэх, ном бүтээл, сургалтын гарын авлага бэлтгэн хэвлүүлэх зэрэг ажил гүйцэтгэнэ.

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар нь хоёр талын харилцан тохиролцсон судалгааны ажил гүйцэтгэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар зохион байгуулах, ном бүтээл туурвих багш, судлаачдыг сонгон ажилуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, Булган аймгийн зүгээс МУИС-ийн сургалт, судалгааны ажилд санхүүгийн зохих дэмжлэг үзүүлэх юм.

 

 

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *