ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

 

 

МУ-ын ЗГ-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор  2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн

 “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”- буюу (30кр ийн зээл) олгох журам гарсан бөгөөд энэ журмын хүрээнд дараах 3 төрлийн зээлийг олгох болсон байна.  Үүнд:

–       ХҮҮ БУУРУУЛАХ ЗЭЭЛ:-Д     (Өмнө нь СТС-с олгогддог байсан “Хөнгөлөлттэй зээл”-ийн үлдэгдлийг  шинэ нөхцөлтэй зээлд шилжүүлэх)

–       БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ-Д   (12 сар хүртэл хугацаатай зээл)

–       УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ-Д.   (Дээд боловсрол олгох үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жил бүр сургалтын төлбөр төлөхөд зориулж авсан 10 жил хүртэл хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл) орно.

Зээлд хамрагдах оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлж БАНКИНД хандана.

1.    Зээл хүссэн өргөдөл.

2.    Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.

3.    Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэх (эх хувиар)

4.    Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.

 

 

 

 

 

ШУС-ийн СА

 

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.