Монголын анхны хиймэл дагуул болох “MOZALA”-н ажлын хэсгийн гишүүн М.Алтансүх Япон улсын Кюүшү Технологийн Институт дээр ажиллаад ирлээ

 

 
 “Сансрын инженерчлэлийн программ, түүний хэрэглээ” төслийн хүрээнд Монголын анхны хиймэл дагуул болох “MOZALA”-н ажлын хэсгийн гишүүн М.Алтансүх 2016 оны 11 сарын 25-наас 12 сарын 9-ны хооронд Япон улсын Кюүшү Технологийн Институт дээр ажиллалаа. Судлаачаар ажилласан 14 хоногийн хугацаанд тус сургуулийн лабораториуд, BIRDS  төслийн багш нар болон багийнхантай уулзан хурал, семинарт оролцож хиймэл дагуулын газрын станцын байгууламж түүний ажиллах зарчим, програм хангамжуудтай танилцсан. Мөн Монгол, Гана, Нигери, Япон, Бангладеш, Тайланд, Тайвань зэрэг орны 1U хэмжээтэй таван хиймэл дагуулын антены угсралтанд гар бие оролцож, симулятор ашиглан хиймэл дагуулын батaрейг цэнэглэж ажиллагааг шалгах, станцаас мэдээлэл дамжуулах, хүлээн авч боловсруулалт хийх туршилтанд оролцсон байна.

 

М.Алтансүх ажлын тайлангаа танилцуулахдаа:

Кюүшү Технологийн Институт дээр ажиллаж шинэ мэдлэг мэдээллийг олж авсан үр дүнтэй ажил боллоо. Цаашид Монгол улсад ажиллах газрын станцыг суурилуулах, найдвартай ажиллагааг хангах, анхны хиймэл дагуул “MOZALA”-г удирдах, илгээсэн мэдээллүүдийг авах боловсруулах, олон улсын бусад хиймэл дагуулын мэдээг авч боловсруулах, тусгай төхөөрөмжөөр, мэдээллээр хиймэл дагуулын байрлалыг дэлхийн аль ч хэсэгт байгаа улсуудын газрын станцын мэдээллийг ашиглан тодорхойлох, станц дээр гардан ажиллах боломжтой гэдгийг хэлсэн юм.

Нийтэлсэн А.Цолмон

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.