”Оюутны хөгжлийн зээл” буюу сургалтын төлбөрийн зээлийн талаарх мэдээлэл


1. Зээлд хамрагдсан оюутан 70200-г авахгүй.
2. Зээлийн эрсдлийн сангийн асуудал болон оюутнуудын дүн гарч дуусаагүй зэрэг шалтгаануудаас болж, МУИС одоогийн байдлаар банкуудтай гэрээ байгуулаагүй байна. Гэхдээ та бүхэн материалуудаа бүрдүүлж байх хэрэгтэй. Тун удахгүй гэрээгээ байгуулах төлөвлөгөөтэй байгаа.
3. Эцэг эх буюу хамтран үүрэг гүйцэтгэгч нь цалин, тэтгэвэр эсвэл бизнесийн орлоготой гэр бүлийн гишүүн байх.
4. Оюутан та тус хамтран үүрэг гүйцэтгэгчийнхээ цалин авдаг банктай гэрээ хийх ёстой.
5. Нэг удаагийн зээлд 30 хүртэлх кредитийн мөнгө зээлж болно.  (Жилд 2 удаа)
6. Зээл авах хүсэлтэй оюутнууд сургалтын албандаа хандан бүртгүүлсэн байх ёстойг анхаарна уу!
—–ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТНУУД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ—–
-Зээл хүссэн өргөдөл
-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл/эх хувиар/
-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (Энэ нь зөвхөн шинээр элсэгчдэд хамаатай)
#Оюутны_хөгжлийн_зээл нь
-Оюутны хөгжлийн богино хугацааны зээл
-Оюутны хөгжлийн урт хугацааны зээл
-Хүү бууруулах зээл гэсэн 3 төрөлтэй.

 

 

Холбоотой мэдээлэл

  1. Erka says:

    Сайн байнуу? Муис оюутны зээлд гэрээ байгуулсан банк байгаа болвуу. 2016,01,20

    • Bigermaa.R says:

      ШУСургууль нь Голомт, Хаан банк хоёр банктай гэрээ байгуулсан байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *