Түрэг судлалын ангийн оюутнууд Турк улсыг зорилоо

 

МУИС, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын 2,3,4 дүгээр ангийн бүх оюутнууд Бүгд Найрамдах Турк улсыг зорилоо. Оюутнууд энэ сарын 14-30-нд Турк улсын Болу хотноо зохион байгуулагдах хэлний дадлага, сургалтанд хамрагдах юм.

Уг хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн тус тэнхимийн мэргэжилтэн багш доктор Шабан Доган, замын зардал, сургалтын төлбөр, байр, хоол зэрэг асуудлыг шийдэж тусалсан Юнус Эмре Институтийн мэргэжилтэн ноён Юнус Эмре Билижи, Түркийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч ноён Вэйсэл Чифтжи, Түркийн Абант Изит Байсал их сургуулийн Турк хэлний сургалтын төв (TÖMER)-ийн захирал доктор Халит Каратай нарт талархал илэрхийлье.

Түрэг судлалын ангийн нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.