ШУС-ийн багш нар сургалтад хамрагдав

 

ШУС-ийн 24 багш “Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн Газар, НҮБ-ын Хүн Амын Хөгжлийн Сан”-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн Амын Хөгжлийн Сантай хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш нарт зориулсан, “Амьдрах ухааны чадвар” 3 хоногийн сургалтад хамрагдав.

Энэхүү сургалтын зорилго нь багш нарт амьдрах ухааны чадварын талаар нэгдсэн ойлголт өгөх, өөрсдийн заадаг хичээлээр дамжуулан, оюутан суралцагчдад амьдрах ухааны чадварыг түгээн дэлгэрүүлэх арга замыг судлах байлаа.
Сургалтад идэвхтэй оролцсон багш нартаа баярлалаа, амжилт хүсье.

ШУС-ын сургалтын алба

 

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.