2016-2017 оны хичээлийн жилийн Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа 

 

МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлгийг зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго: Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг нь Азийн улс орнуудын ирээдүйг бүтээлцэх хүний нөөцийн боловсролыг дэмжих зорилгоор МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч оюутнуудыг дэмжинэ.

Тэтгэлэгийн хэмжээ: 1 жилд 500 ам.доллартай тэнцэх хэмжээний монгол төгрөг байх бөгөөд сонгогдсон оюутны сурлагын үзүүлэлт буураагүй тохиолдолд тухайн оюутан төгсөх хүртлээ тэтгэлгээ авна.

Тэтгэлгийн хүрээ:   Бакалаврын түвшний нийт 10 оюутан байна. Үүнд:

  • I түвшний оюутан – 8,
  • III түвшний оюутан-1
  • IV түвшний оюутан-1

Тэтгэлэгийн шаардлага:

  1. МУИС-ийн идэвхтэй төлвийн бакалаврын түвшний оюутан байх,
  2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  3. Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  4. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх

Тэтгэлгийн хүсэлт, холбогдох бичиг баримтыг 3 дугаар сарын 06-ны 12:00 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоот өрөө, Оюутны албан дээр хүлээн авна.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Өргөдөл /загварын дагуу/-2 хувь 

    Татах (DOC, 42KB)

  2. Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
  3. Амжилтыг гэрчлэх үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  4. Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 150 доошгүй үгтэй эсээ

Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.

Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд:

Дүнгийн тодорхойлолт, идэвхийн онооны хуудсаа 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 15.00-16.00  цагийн хооронд авчирч өгнө. Заасан хугацаанаас өмнө буюу хойно хүлээн авахгүй.

Мэдээлэл авах утас: 77307730-1143,  Enkhjargal@num.edu.mn

Оюутны алба

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.