“ГАДААД ХЭЛ СОЁЛ СУДЛАЛ” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авна

 

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбараас жилд нэг удаа хөндлөнгийн хянан магадлагаа бүхий “ГАДААД ХЭЛ СОЁЛ СУДЛАЛ” сэтгүүл эрхлэн гаргадаг бөгөөд 2017 оны 6-р сард хэвлэгдэх дугаарт эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл, шүүмж, шинээр гарсан ном бүтээл, зохион байгуулсан хурал семинарын тухай мэдээлэл хүлээн авна.

Сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн чиглэл:

  • Хэл шинжлэл
  • Орчуулгазүй
  • Гадаад хэлний боловсрол
  • Олон улс орон судлал

Өгүүлэл хүлээн авах, сэтгүүл хэвлэгдэх хугацаа:

Өгүүлэл хүлээн авах                                      2017.02.15-03.31

Хөндлөнгийн хянан магадлагаа хийх                       2017.04.03-04.14

Өгүүлэл засаж сайжруулах                           2017.04.17-04.28

Сэтгүүлийг хэвлэлтэнд бэлтгэж, хэвлэх        2017.05.01-05.26

Эрдэм шинжилгээний өгүүлэл болон бусад мэдээллийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүлээн авна. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлагыг www.num.edu.mn; www.sas.num.edu.mn сайтаас татаж авч үзнэ үү.

Хаяг: МУИС-ийн хичээлийн 2-р байрны 403 тоот тэнхим (Л.Солонго 88024477) Цахим  хаяг: setguul.ghss@gmail.com; Фэйсбүүк хаяг: гадаад хэл соёл судлал ЭШБ

Утас: 99006046 (Ч.Сэлэнгэмөрөн), 99136095 (Т.Мөнхцэцэг), 99098114 (Д.Сайнбилэгт)

Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтэц, хэлбэрт тавих

техник шаардлага

 

  1. Бүтэц: Өгүүллийн нэр, зохиогчийн мэдээлэл, товч агуулга /англи хэлээр/, түлхүүр үг, үндсэн өгүүлэл /удиртгал, үндсэн хэсэг, дүгнэлт/, ном зүй
  2. Өгүүллийн нэр: Монгол, англи хэлээр, том үсгээр бичнэ.
  3. Сэтгүүлийн албан ёсны хэл: Монгол (өгүүлэл), англи (өгүүллийн товч агуулга)
  4. Зохиогчийн мэдээлэл: Сэдвийн доор зохиогчийн нэрийг овгийн эхний үсгийн хамт бичиж 1 гэж дугаарлаад эхний нүүрний доод хэсэгт харьяалагдах байгууллагын нэр, зохиогчийн эрдмийн зэрэг, цолыг бичих ба  бусад албан тушаал, цол, гавьяа шагналыг бичихгүй.  Олон зохиогчтой тохиолдолд нэр бүрийг тоон тэмдэгтээр ялган тэмдэглэнэ. Зохиогч бүр өөрийн нэрийг мөн англи үсгээр бичиж ирүүлнэ. /*Доктор D, МУИС, ШУС, Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Ази судлалын тэнхим /
  5. Өгүүллийн товч агуулга: Өгүүллийн агуулгыг товчлон 100-150 үгэнд багтаан англи хэлээр бичнэ.
  6. Түлхүүр үг: 5-8 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
  7. Ишлэл: Эшлэл авсан хэсгийн ард дугуй хаалтанд уг бүтээлийн зохиогчийн нэр, хэвлэгдсэн он, эшлэл авсан хэсгийн хуудасны дугаарыг бичнэ. Жишээ нь: (Ц.Шагдарсүрэн, 1991:37-43)
  8. Номзүй: Ном зүйд орсон бүтээлийг монгол хэлээр, гадаад хэлээр, цахим эх сурвалж гэсэн дарааллаар жагсааж дугаарлана.

А. Өгүүллийн төгсгөлд зөвхөн эшлэл авсан ном, зохиолын нэрсийг зохиогчийн нэрийн цагаан толгойн дэс дарааллаар бичнэ. Жишээлбэл, Шагдарсүрэн Ц.(1991), Монголчуудын утга соёлын товчоон, УБ.Шинжлэх ухааны хэвлэлийн “Эрдэм” пүүс.

Б. Эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлээс эшлэл авсан бол зохиогчийн овог, нэр, өгүүллийн бүтэн нэр, өгүүлэл хэвлэгдсэн эмхэтгэл, сэтгүүл, ном, сонины нэр, хэвлэгдсэн он, дугаарыг бичнэ. Жишээлбэл: Туяа Ш., Орос, монгол бүүвэйн дууны хэл соёлын онцлог, “Гадаад хэл соёл судлал” МУИС, ГХСС-ийн ЭШБ, 2014 № 410 (18).

 В. Цахим сүлжээнээс болон компакт дискээс авч хэрэглэсэн ном, сонин, сэтгүүл зэрэг эх сурвалжийг дараалуулахдаа ердийн эх сурвалжтай адил зарчим баримтлах буюу овог, нэр, гарчгийн эхний үг зэргийн цагаан толгойн дарааллыг харгалзана. Ямар ч тохиолдолд дан ганц сүлжээний хаяг хэрэглэж болохгүй.

 

  1. Цаасны хэмжээ: A4 (210mm x 297mm) хэмжээтэй 8-15 нүүр
  2. Үсгийн фонт: Үндсэн өгүүлэл Times New Roman regular, өгүүллийн хураангуй Times New Roman italic
  3. Үсгийн өндөр: Гарчиг 14pt; зохиогчийн нэр, хураангуй 10pt, italic; ерөнхий агуулга, хүснэгтийн тайлбар, агуулга нь 11pt өндөртэй үсгээр бичигдсэн байна. График, диаграмм, зургийн тайлбарыг 9pt өндөртэй үсгээр бичнэ.
  4. Ашигтай талбайн хэмжээ (margins): Тop 2 см, Bottom 2 см, Right 2 см, Left 2 см; мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. Header, footer цэс ашиглахгүй, хуудасны дугаар тавихгүй, мөр хоорондын зай 1 байна.
  5. Tab (догол мөр): Өгүүллийн хураангуй болон түлхүүр үг нийтдээ нэг tab/догол мөр зайд бичигдэнэ.

Жич:

– Докторант эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх тохиолдолд эрдэм шинжилгээний удирдагчийн /зөвлөх профессор/ зөвшөөрөлтэй байна.

– Шаардлага хангасан өгүүллийг хүлээн авч эхний хянан магадлагаа хийгдсэний дараа сэтгүүлд хэвлэх боломжтой эсэхийг мэдээлж, бичлэгийн төрлөөс хамаарч хянан магадлагаа хийсний зардал (20,000-50,000 төгрөг) авах ба зардлыг буцаан олгохгүй.

– Тухайн оны болон өмнө онуудад хэвлэгдсэн дугаарыг борлуулж байгаа ба сонирхсон хувь хүн, албан байгууллага 99006046 дугаарын утсаар холбогдох буюу МУИС-ийн хичээлийн 2-р байрны 444 тоот тэнхимд хандаж болно.

 

Сэтгүүлийн редакцийн зөвлөл

2017.02.13

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *