“Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлэгчдийн анхааралд

ШУС-ийн   “Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлэгчдийн анхааралд

 

Дараах зарын дагуу өмнө бүртгүүлсэн оюутнууд дахин энэ 6 материалыг бүрдүүлж өгнө.

 

“Оюутан цэрэг” мэргэжил олгох сургалтын бүртгэл явагдаж дууссан хэдий ч оюутан суралцагчид, сургуулиудаас тавьсан хүсэлтийг харгалзан, нэмэлтээр оюутан бүртгэх ажлыг хуваарилагдсан квот  (ШУС-иас 4 оюутан)-ын дагуу нэмж бүртгэнэ.

Нэмэлт бүртгэл 2 сарын 23-ны 10.00  цаг хүртэл явагдана.

Оюутан, суралцагчийг өгөгдсөн квотын дагуу сонгон шалгаруулахдаа тэдний голч дүн /2,8-аас дээш/, хүмүүжлийн доголдолгүй, бие бялдрын хөгжлийн түвшин, эрүүл мэндийн байдлыг гол шалгуур үзүүлэлт болгоно.

Хуваарилагдсан квотод багтсан оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлэн Бүрэлдэхүүн сургууль дээрээ 2 сарын 24-ны 12 цагийн дотор хүлээлгэн өгсөн байна. Үүнд:

 

  1. Сургалтын голч дүн (2.8 дээш);
  2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
  3. Иргэний болон оюутны үнэмлэх;
  4. Эрүүл мэндийн дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх);
  5. Сургалтын дүнгийн хүснэгт /ТҮЦ машинаас эсвэл сургалтын албанаас тамгатай дүнгийн тодорхойлолт/
  6. Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл /Маягтын дагуу/
  7. Эрүүл мэндийн үзлэгт флюрын зураг, био химийн шинжилгээ, цусны шинжилгээтэй байх /ДЭМТ-ийн шинжилгээ байх/
  8. Чээж зураг 2 %

 

 

Анхаарах зүйл: 3 сарын 3-ны өдрийн 8.30 цагт Сүхбаатар дүүрэг дээр очиж, нэгдсэн бүртгэлд хамрагдана. 3 сарын 12-нд эмчийн үзлэгт хамрагдана.

 

Жич: Хөтөлбөрийн явцад сургалт таслах, хоцрох, шалгалтанд хангалтгүй дүн авах болон бие бялдарын хөгжлийн түвшин, эрүүл мэндийн байдлаар хасагдах магадлалтай байдгийг анхаарч зарласан цагт бэлэн байгаарай. Та бүхэнд амжилт хүсье

 

Оюутны алба

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.