ШУС-ИЙН ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ХУРЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

 

Хэлэлцсэн асуудал: 

  1. Багшийг ажлаас чөлөөлөх, үргэлжлүүлэн ажиллуулах тухай
  2. Багш, ажилтанд чөлөө олгох, шилжүүлэн ажиллуулах тухай
  3. Дадлагажигч багшийн тайлан хэлэлцэх тухай
  4. Багшид буцалтгүй тусламж олгох тухай
  5. Оюутныг үргэлжлүүлэн суралцуулах тухай

 Хурлын шийдвэр:

  1. Ажлаас чөлөөлөгдөх, үргэлжлүүлэн ажиллах, өмнө авсан чөлөөгөө сунгуулах талаар багш, ажилтны өөрийн хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын холбогдох заалтын дагуу ажлын тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн дадлагажигч багшийг багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Эмнэлгийн хүнд хагалгаанд орсон Биологийн тэнхимийн ахмад багшид буцалтгүй тусламж олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Биологийн тэнхимд цуглуулгын сан хариуцсан туслах ажилтан, лаборант ажиллуулах саналыг дэмжиж хурлын тэмдэглэл, холбогдох материалуудыг ЗХШҮА-нд хүргүүлэхээр тогтов.
  5. Удаан хугацаанд идэвхигүй хэлбэрээр сурч буй оюутнуудыг сургуулиас чөлөөлөх, зохих болзол хангасан оюутанд С диплом олгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

                                                                          ШУС-ИЙН ЗАХИРГАА

 

 

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *