Оюутнуудын анхааралд: Өдөрлөгт урьж байна.

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь 2017 оны 4-р сарын 1-ны Бямба гарагт хоёр дахь жилдээ нийгмийн хариуцлагын санаачилгын хүрээнд “АмЧамын Ментор Өдөрлөг 2017”-г Корпорэйт Зочид Буудал Энд Конвеншн Центрт зохион байгуулах гэж байна.



Энэхүү арга хэмжээ нь 3-4- р курсийн 100 оюутан залууст бүтэн өдрийн турш Монголын тэргүүлэх бизнесийн манлайлагчдын илтгэлийг сонсох, шилдэг компаниудын хүний нөөцийн захирлууд удирдан явуулах карьер хөгжүүлэлт, хувь хүний хөгжил, өөртэй итгэлтэй болох, багаар ажиллах чадвар хөгжүүлэх болон хэрхэн амжилттай CV бичих зэрэг сургалтуудад хамрагдах боломжийг үнэ төлбөргүй олгох юм. Арга хэмжээнд
:

АмЧамын дараах гишүүн компаниудын гүйцэтгэх удирдлагууд болон төлөөлөл оролцож илтгэл тавих болно.



1. Биатрис Кэмп, АНУ-ын Элчин Сайдын Яамны Олон нийттэй харилцах албаны дарга

2. Ө. Ганзориг, Голомт банкны гүйцэтгэх захирал

3. Ч. Ганхуяг, Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал

4. Л. Гантөмөр, М-Си- Эс Холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал

5. Гарретт Вилсон, Вагнер Ази Автомотив ХХК-ийн гүйцэтгэх захирал

6. Н. Мөнхнасан, Монполимет Группийн гүйцэтгэх захирал



Оролцохыг хүссэн оюутан залуус 2017 оны 3-н сарын 17-ний 18:00 цагаас өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай ба сонгон шалгаруулалтын гол шалгуур үзүүлэлт нь англи хэл дээр 200 хүртэлх үгтэй эссе бичиж ирүүлэх юм. Эссенд өөрийн товч танилцуулга, нийгмийн идэвхи, яагаад арга хэмжээнд оролцох хүсэлтэй байгаа ба ирээдүйн хүсэл мөрөөдөл, зорилгоo товч ба тодорхойгоор илэрхийлсэн байх шаардлагатай. Шалгаруулагчид оролцогчийн эссений агуулга болон англи хэлний чадавхийг харгалзан шүүнэ. Арга хэмжээтэй холбоотой нэмэлт мэдээллийг 7000-3437, info@amcham.mn-аас авах боломжтой.      



Бүртгүүлэх линк: https://form.jotform.me/70508180552452

 

Оюутны алба 

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *