ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

  1. Багш, ажилтанд чөлөө олгох тухай
  2. Дадлагажигч багшийн ажлын тайланг хэлэлцэх тухай
  3. Сургалтын албаны ажилтныг шилжүүлэн ажиллуулах тухай
  4. Тэнхимийн туслах ажилтны орон тоог зарлуулах, компьютерийн лабораторийн туслах ажилтны орон тоог шинээр батлуулах тухай                              

Хурлын шийдвэр: 

  1. Зочин багшаар ажиллах, хэлний бэлтгэлд суралцах, өмнө авсан чөлөөгөө сунгуулах, чөлөө авах талаар багш, ажилтны өөрийн хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын холбогдох заалтын дагуу ажлын тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн дадлагажигч багшийг жинхлүүлж ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Сургалтын албаны ажилтныг шилжүүлэн ажиллуулах саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Утга зохиол, урлаг судлалын тэнхимд хичээлийн туслах ажилтны орон тоог зарлуулахаар шийдвэрлэв.
  5. Компьютерийн лабораторын туслах ажилтны орон тоог шинээр батлуулахаар шийдвэрлэв.

 

 ШУС-ИЙН ЗАХИРГАА

 

 

 

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.