МУИС-БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ МОНГОЛЫН АНХНЫ “МАЗААЛАЙ” ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ХӨӨРГӨХӨД ЗОРИУЛСАН ДОЛОО ХОНОГИЙН ХАНДИВЫН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ

 

МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Д.Чимгээ болон Бизнесийн сургуулийн оюутны зөвлөл хамтран хандивын үйл ажиллагааг 2017 оны 3 сарын 13-наас 3 сарын 20-ны хооронд зохион байгуулсан бөгөөд үйл ажиллагааны талаарх мэдээллийг багш нарт Д.Чимгээ багш, оюутнуудад хүргэх аж лыг оюутны зөвлөл хариуцан ажиллав.

Хичээлийн 4-р байрны нийтийн эзэмшлийн талбайг чимэглэх, оюутнуудад “МАЗААЛАЙ” хиймэл дагуулын талаар мэдээлэл өгөх, өртөөчилсөн аялал хийх, явган аялал зохион байгуулах, сансар, одон орон судлалын талаар лекц семинар  зэрэг олон ажлыг зохион байгууллаа.

Хандивын аяны хугацаанд Шилдэг хандивлагч багшаар Ц.ЦЭЦЭГМАА багш, Шилдэг тэнхимээр Менежментийн тэнхим шалгарлаа. Шилдэг хандивлагчдад “Талархлын бичиг”-ийг сургуулийн захирал док. Ц.Болормаа, МУИС-ийн Хиймэл дагуулын ажлын хэсгийн гишүүн док. Д.Чимгээ нар гардууллаа.

Нийтэлсэн: М.Алтансүх

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.