МУИС-ийн багш ажилчдын хаврын “ДУГУЙН АЯЛАЛ”-д урьж байна

МУИС-ийн багш ажилчдын хаврын “ДУГУЙН АЯЛАЛ” 2017 оны 04 сарын 29-д болно.
Энэ удаа “Унадаг дугуйн ертөнц” компаний ТРЕК дугуйн дэлгүүртэй хамтран зохион байгуулах гэж байна.
Дугуйн аялалд оролцох багш ажилчдыг 2017.04.24-27-ны хооронд бүртгэнэ.
– Биеийн тамирын тэнхимийн 107 тоот өрөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгэл ажлын цагт явагдана. (Утсаар бүртгэхгүй)
– Бүртгүүлэхээр ирэхдээ өөрийн өндөр жинг мэдсэн байх хэрэгтэй (Энэ танд тохирох дугуйг сонгоход хэрэг болно.)
– Бүртгэлийн хураамж 7000₮
– Эхний 50 хүнийг бүртгэнэ.
– Хувийн дугуйтай багш, ажилчид өөрийн дугуйтайгаа оролцож болох бөгөөд дугуйн аяллын аюулгүй байдлын үүднээс бүртгэлд заавал хамрагдсан байх шаардлагатайг анхаарна уу.

 

Дугуйн аяллын зөвлөмж

 

  1. Дугуй унахад тохиромжтой биеийн тамирын хувцас, пүүзтэй ирэх
  2. Замдаа идэх уух ус, ундаа, чихэр, печень
  3. Солих подволк, цамц авах
  4. Бээлий

(Дугуйнаас унахад хамгаалах, тухайн өдрийн цаг агаарын байдлаас хамааран хүйтэнд гар дааруулахгүй хамгаалах зориулалттай)

 

МУИС-ийн БИЕИЙН ТАМИРЫН ТЭНХИМ

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *