НИЙТ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

 
2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд судлах хичээлийн тандалт буюу хичээлд бүртгүүлэлт /санал/ эхэллээ. 2017 оны 05 сарын 10-ныг дуустал SISi системийн зүүн цэсний “Хичээлд бүртгүүлэлт->Санал” хэсгээр саналаа өгнө үү.
Жич: Гарын авлагыг SISi нүүр хуудасны гарын авлага хэсэгт байрлах SISi систем хэрэглэх заавар хэсгийн “Хичээлд бүртгүүлэлт->Санал” хэсгээс харна уу!
Анхаарах зүйл:
1. Дараа улиралд судлах хичээлдээ тандалт өгөхийн тулд энэ улиралд судалж буй хичээлүүдийнхээ багш, хичээл, анги танхимын санал асуулгыг заавал өгсөн байх шаардлагатай
2. Идэвхтэй сурч байгаа, Идэвхгүй сурч байгаа, Оюутан солилцоогоор явсан, Чөлөө авсан – 1 улирал, Чөлөө авсан – 2 улирал, Иргэнээр сурч байгаа төлөвтэй оюутнууд хичээл тандалт өгөх боломжтой. Бусад төлөвтэй тохиолдолд таны ХИЧЭЭЛИЙН ЖАГСААЛТ ХАРАГДАХГҮЙ тул өөрийн харьяа сургуулийн сургалтын албандаа хандана уу
3. Тухайн хичээлд тандалт өгөөгүй тохиолдолд дараагийн улирлын Хичээлд бүртгүүлэлт (баталгаажуулалт) –аар хугацааны 50%-ийн хоцрогдолтойгоор баталгаажуулалт хийнэ
4. Хичээл тандалтын үр дүнгээс хамааран дараагийн улирлын хичээлийн хуваарь хийгддэг тул та тандалтаа заавал өгнө үү
5. Хичээлийн урд байрлах бүдэг цэнхэр таван хошуу нь тухайн хичээл харьяалагдах тэнхимээс тухайн хичээлийг дараа улиралд орохоор төлөвлөөгүй хичээл гэсэн утгатай бөгөөд та зайлшгүй судлах шаардлагатай бол тухайн хичээл харьяалагдах тэнхим эсвэл сургалтын албандаа хандан сайтар лавлана уу.
МУИС МТА

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.