“GEANT4-2017: Цацрагийн биологи, цөмийн анагаахуй дахь хэрэглээ LRB” сургалтад хамрагдана уу.

 

2017.VI.12 – VI.15

JINR

 

 

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн физикийн тэнхим нь ЦШНИ-ийн цацрагийн биологийн лаборатори болон Европын холбооны  GEANT4-DNA төсөлтэй хэрэгжүүлж буй төлөвлөгөөт хамтын ажиллагааны хүрээнд GEANT4: Цацрагийн биологи, цөмийн анагаахуй” сэдэвт тооцоо-дүрслэлт туршилтын арга зүйн сургалт зохион байгуулна..

Тооцоо-дүрслэлт туршилтын багц программууд нь өнөөдөр аливаа бодис, биологи- биет, ДНХ, уураг тархи-нейроныг хурдасгасан цэнэгт бөөм, цацраг туяагаар шарахад эд, эсийн молекуляр бүтцэд үүсэх физик-хими-биологийн хувирлыг нано болон эсийн түвшинд цогцоор нь судлах нөхцөлийг бүрдүүлээд байна. Монте-Карло аргад суурилсан GEANT4 багц бол тийм тооцоо-дүрслэлт туршилтын төхөөрөг- багцын нэг нь юм.  Энэхүү GEANT4 багц нь дэлхийн 100 гаруй  лаборатори хамтран ажиллаж, сансрын болон цөмийн физикээс цацрагийн биологи, цөмийн анагаахуй хүртэл олон салбарыг хамран байнга  өргөжин тэлж байна. GEANT4 багц нь шинжлэх ухааны болон технологийн олон салбарт тооцоо-дүрслэлт туршилтыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа юм. Иймд тус программыг шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн  холбогдох салбарын мэргэжилтэн, судлаачид болон оюутан залуусын  цаашдын судалгаа, үйлдвэрлэл- шинжилгээний ажилдаа ашиглах, олон чиглэлийн  хамтын ажиллагааг өрнүүлэхэд туслах зорилгоор энэхүү гардан үйлдүүлэх замаар  дадлага олгох сургалтыг явуулах юм.  

Сургалтын  агуулга:

  • GEANT4 багцыг эзэмших, тооцоо- дүрслэлт туршилтын зарчим
  • Цөмийн цацраг бодис-материалтай харилцан үйлчлэх физик үзэгдэл
  • Цөмийн цацраг молекул, ДНХ-тай харилцан үйлчлэх физик-химийн хувирал
  • Тооцоо- дүрслэлт туршилтын микродозиметрийн арга, дасгалууд
  • Цөмийн цацраг уураг тархи-нейроны харилцан үйлчлэлийн дасгал
  • Изотопын цацрагаар биологи- биет, хавдрыг шарах арга, дасгал
  • Адрон бөөмийн үйлчлэлээр хавдрыг хатаах тооцоо-дүрслэлт арга, дасгал
  • Сансрын цацраг наноэлементийн харилцан үйлчлэлийн дасгал (Микроэлектроник)
  • Эсийн мембран дахь потенциалын хувьсал (Ходжкин-Хакселийн тэгшитгэл)
  • Шинэ программ хөгжүүлэх эхлэл (Алтны нанобөөм ба хавдрын эс)

 

Оюутан, судлаач, цацраг туяа-эмнэлгийн физикч, эмч, мэргэжилтэн нарын анхааралд сонордуулж, сургалтанд оролцохыг урьж байна.

Сургалтын хугацаа: 2017. VI.12- VI.15. Байр: МУИС-ийн төв байр: 112.

Бүртгэл: lhamaa7875@gmail.com болон batmunkh@jinr.ru хаягаар 2017 оны 6 сарын 5 хүртэл бүртгэнэ. // Хүний тоо хязгаартай тул та эрт бүртгүүлнэ үү.

Сургалтын төлбөр: мэргэжилтэн, судлаач: 80000 ₮, оюутан 40000 ₮.

  1. Овог нэр
  2. Байгууллага /Оюутан бол ямар сургуулийн/:
  3. Мэргэжил :
  4. Эрхэлдэг ажил:
  5. Судалгааны сэдэв, чиглэл :
  6. Email болон Утас:

 

Физикийн тэнхим

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *