Амралтаа тав тухтай өнгөрүүлцгээе

Эрхэм хүндэт Монгол Улсын Их Сургуулийн багш, ажилчид та бүхнийг сургуулийнхаа сургалт, судалгаа, үйлчилгээний төвд хамт олон, гэр бүлтэйгээ хүрэлцэн ирж 20 хувийн хөнгөлттэй үнээр байгалийн сайхан, цэнгэг агаарт аятай тухтай амрахыг урьж байна.

Бид та бүхэндээ үнийн 2 хувилбарыг санал болгож байна. Үүнд: 

            Нэг : Өдрийн нэг хүний багц- 35000 төгрөг (гэр, өдрийн 3 хоол- зөвхөн МУИС-ийн багш, ажилчид тэдний гэр бүлийн гишүүд хамрагдана)

 

            Хоёр: Гэрт нэг ор 10.000 төгрөгний үнэтэй бөгөөд харин МУИС-ийн багш, ажилчид тэдний гэр бүлийн гишүүд 20 хувийн хөнгөлттэй үнэ болох 8000 төгрөгөөр байрлах боломжтой.          

Цайны газраар үйлчлүүлсэн тохиолдолд мөн 20 хувийн хөнгөлтийг эдлэх болно. Түүнчлэн үйлчлүүлэгчдийн захиалгаар хорхог хийж өгч байна.

 

            Тус төв нь байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Богдхан уулын Түргэний аманд байрлах ба Улаанбаатар хотоос 40 километрийн зайд оршино.

 

Жич: Бид та бүхний оруулсан мөнгөөр багш, ажилчдaдаа зориулан амралтын байр барих болнo.

 

МУИС-ийнхаа ССҮТөвийн хөгжилд хувь нэмрээ оруулцгаая.

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *