МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын “ГАДААД ХЭЛ СОЁЛ СУДЛАЛ” сэтгүүлд өгүүлэл хэвлүүлнэ үү.

 

 

 

 

Сэтгүүлийн нэр: Гадаад хэл соёл судлал

Сэтгүүлийг эрхлэх байгууллага: МУИС, ШУС, Хүмүүнлэгийн Ухааны Салбар

Сэтгүүлийг анх эрхлэн гаргасан он: 2001

Олон улсын стандарт дугаар: ISSN: 2306-3904

Сэтгүүлийн зорилго: Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох, хамтын ажиллагааг өрнүүлэх.

Сэтгүүлийн товч танилцуулга: “Гадаад хэл соёл судлал” гадаад судлалын мэргэжлийн сэтгүүл нь жилд нэг удаа монгол, англи хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч хөндлөнгийн давхар хянан магадлагаа хийн, шаардлага хангасан 20 орчим өгүүллийг хэвлэн нийтэлдэг.

Судалгааны чиглэл: Гадаад хэлшинжлэл, гадаад хэлний боловсрол, орчуулгазүй, олон улс-орон судлал

 

Судалгааны төрөл:   1. Эрдэм шинжилгээний өгүүлэл

  1. Сурталчилгааны өгүүлэл
  2.   Эрдэм шинжилгээний орчуулга
  3.   Шүүмж
  4.    Мэдээлэл

 

  • Өгүүлэл хүлээн авах:                    10.16-2018.02.01
  • Редакцийн зөвлөлийн гишүүд, хөндлөнгийн шинжээчид хянах:

          2018.02.02-02.16

  • Өгүүлэлд засвар оруулах:                              02.19-03.09
  • Сэтгүүлийг хэвлэлтэнд бэлтгэх, хэвлүүлэх:        03.12-04.15

 

Эрдэм шинжилгээний өгүүлэл болон бусад мэдээллийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүлээн авна. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлагыг www.num.edu.mn; www.sas.num.edu.mn сайтаас татаж авч үзнэ үү.

 

Хаяг: МУИС-ийн хичээлийн 2-р байрны 403 тоот тэнхим (Л.Солонго 88024477) Цахим  хаяг: setguul.ghss@gmail.com; Фэйсбүүк хаяг: гадаад хэл соёл судлал ЭШБ

Холбоо барих: 99006046 (Ч.Сэлэнгэмөрөн), 99136095 (Т.Мөнхцэцэг), 99098114 (Д.Сайнбилэгт)

 

 

Эрдэм шинжилгээний өгүүллийн ерөнхий шаардлага

 

  1. Өгүүллийн шинэлэг тал: Тус сэтгүүлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл нь өмнө нь өөр сэтгүүлд хэвлэгдээгүй байхын зэрэгцээ судлаачийн ёсзүйн хэм хэмжээ, үүнд тавигдах шаардлагыг хангасан байна.
  2. Бүтэц: Өгүүллийн нэр, зохиогчийн мэдээлэл, товч агуулга, түлхүүр үг, үндсэн өгүүлэл /удиртгал, үндсэн хэсэг, дүгнэлт/, номзүй
  3. Өгүүллийн нэр: Монгол, англи хэлээр, том үсгээр бичнэ.
  4. Сэтгүүлийн албан ёсны хэл: Монгол, англи хэл. Монголоор бичсэн өгүүлэл англи товч агуулгатай, англиар бичсэн өгүүлэл монгол товч агуулгатай байна.  
  5. Зохиогчийн мэдээлэл: Сэдвийн доор зохиогчийн нэрийг овгийн эхний үсгийн хамт бичиж 1 гэж дугаарлаад эхний нүүрний доод хэсэгт харъяалагдах байгууллагын нэр, зохиогчийн эрдмийн зэрэг, цолыг бичих ба  бусад албан тушаал, цол, гавъяа шагналыг бичихгүй.  Олон зохиогчтой тохиолдолд нэр бүрийг тоон тэмдэгтээр ялган тэмдэглэнэ. Зохиогч бүр өөрийн нэрийг латин үсгээр бичиж, судалгааны өгүүлэл болон шүүмж мэдээллийн гарчгийг англиар орчуулж ирүүлнэ. /*Доктор D, МУИС, ШУС, Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Ази судлалын тэнхим /
  6. Өгүүллийн товч агуулга: Өгүүллийн агуулгыг товчлон 100-150 үгэнд багтаан англи, монгол хэлний аль нэгээр орчуулж бичнэ.
  7. Түлхүүр үг: 5-8 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
  8. Ишлэл: Ишлэл авсан хэсгийн ард дугуй хаалтанд уг бүтээлийн зохиогчийн нэр, хэвлэгдсэн он, ишлэл авсан хэсгийн хуудасны дугаарыг бичнэ. Жишээ нь: (Ц.Шагдарсүрэн, 1991:37-43)
  9. Номзүй: Номзүйд орсон бүтээлийг монгол, гадаад хэлээрх болон цахим эх сурвалж гэсэн дарааллаар жагсааж дугаарлана.

А. Өгүүллийн төгсгөлд зөвхөн ишлэл авсан ном, зохиолын нэрсийг зохиогчийн нэрийн цагаан толгойн дэс дарааллаар бичнэ. Жишээлбэл, Шагдарсүрэн Ц.(1991), Монголчуудын утга соёлын товчоон, УБ.Шинжлэх ухааны хэвлэлийн “Эрдэм” пүүс.

Б. Эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлээс ишлэл авсан бол зохиогчийн овог, нэр, өгүүллийн бүтэн нэр, өгүүлэл хэвлэгдсэн эмхэтгэл, сэтгүүл, ном, сонины нэр, хэвлэгдсэн он, дугаарыг бичнэ. Жишээлбэл: Туяа Ш., Орос, монгол бүүвэйн дууны хэл соёлын онцлог, “Гадаад хэл соёл судлал” МУИС, ГХСС-ийн ЭШБ, 2014 № 410 (18).

 В. Цахим сүлжээнээс болон компакт дискээс авч хэрэглэсэн ном, сонин, сэтгүүл зэрэг эх сурвалжийг дараалуулахдаа ердийн эх сурвалжтай адил зарчим баримтлах буюу овог, нэр, гарчгийн эхний үг зэргийн цагаан толгойн дарааллыг харгалзана. Ямар ч тохиолдолд дан ганц сүлжээний хаяг хэрэглэж болохгүй.

 

  1. Цаасны хэмжээ: A4 (210mm x 297mm) хэмжээтэй 8-15 нүүр
  2. Үсгийн фонт: Үндсэн өгүүлэл Times New Roman regular, өгүүллийн хураангуй Times New Roman italic
  3. Үсгийн өндөр: Гарчиг 14pt; зохиогчийн нэр, хураангуй 10pt, italic; ерөнхий агуулга, хүснэгтийн тайлбар, агуулга нь 11pt өндөртэй үсгээр бичигдсэн байна. График, диаграмм, зургийн тайлбарыг 9pt өндөртэй үсгээр бичнэ.
  4. Ашигтай талбайн хэмжээ (margins): Тop 2 см, Bottom 2 см, Right 2 см, Left 2 см; мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. Header, footer цэс ашиглахгүй, хуудасны дугаар тавихгүй, мөр хоорондын зай 1 байна. Өгүүллийн хураангуй болон түлхүүр үг нийтдээ нэг tab/догол мөр зайд бичигдэнэ.

Жич:

– Докторант эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх тохиолдолд эрдэм шинжилгээний удирдагчийн /зөвлөх профессор/ зөвшөөрөлтэй байна.

– 2017-2018 оны хичээлийн жилээс сэтгүүлийн чанарыг улам сайжруулах үүднээс эрдэм шинжилгээний бичигт хэвлүүлэхээр ирсэн өгүүллийг редакцийн зөвлөлийн гишүүн болон гадны байгууллагын шинжээчид давхар хянан магадлагаа хийнэ.

–  Үндсэн шаардлага хангасан эрдэм шинжилгээний өгүүллийг эхний хянан магадлагаа хийсний дараа сэтгүүлд хэвлэх боломжтой эсэхийг мэдээлж, хянан магадлагаа хийсний зардал (50,000 төгрөг) авах ба зардлыг буцаан олгохгүй.

– Тухайн оны болон өмнө онуудад хэвлэгдсэн дугаарыг борлуулж байгаа ба сонирхсон хувь хүн, албан байгууллага 99006046 дугаарын утсаар холбогдох буюу МУИС-ийн хичээлийн 2-р байрны 444 тоот тэнхимд хандаж болно.

 

 

“ГАДААД ХЭЛ СОЁЛ СУДЛАЛ” сэтгүүлийн редакцийн зөвлөл

 

2017.10.16

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.