Нийгмийн Ухааны салбарын Сэтгүүл зүйн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө.

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн жил бүр уламжлагдан зохион байгууллагддаг оюутны эрдэм шинжилгээний хурал 2015 оны 4-р сарын 9-ний өдрийн 14.00 цагаас болж өндөрлөлөө. 

ОУСЗ-н 2-р ангийн оюутан Г.Хулан “Монголын өдөр тутмын сонины дизайны чиг хандлага” сэдвээр  ТЭРГҮҮН байранд, ДЭД  байранд ОУСЗ-н 4-р ангийн оюутан Ж. Сувдаа “Монголын баримтат киноны өнөөгийн байдал, тулгамдсан зарим асуудал” сэдвээр , ГУТГААР байранд “Иргэний сэтгүүл зүйн хөгжилд цахим орчин нөлөөлөх нь” илтгэлээр СЗ-н 4-р ангийн оюутан Д.Ганзориг орсон юм.

Илтгэх чадвар, сэдвийн шинэлэг тал, жишээ баримт ашигласан байдал зэрэг нийт таван үзүүлэлтээр шилдгүүдийг шалгаруулсан. Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан нэг илтгэл бүрэлдэхүүн сургуулийн шилгүүдтэй өрсөлддөг. Энэ жил хоёрдугаар ангийн оюутан Г.Хулан сэтгүүлчдээ төлөөлж археологи антропологи, социолог, эдийн засаг, улс төрийн салбарын оюутнуудтай өрсөлдөхөөр болж байна. Оюутнуудын судалгааны ажлыг дэмжих, илтгэх чадварыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой эрдэм шинжилгээний хуралд нийт 9 илтгэгч оролцсон. Тэд сонины гэрэл зураг, дизайн, хөгжил, телевизийн төрөлжсөн нэвтрүүлгүүдийн онцлог, сошиал медиа гэсэн чиглэлүүдийг сонгож судалгаагаа хийсэн байна.

 

 

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.