Оюутнуудад тэтгэлэг олгов

 

 

“МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-ын дагуу идэвхи чармайлт гарган амжилттай суралцаж, бусдыгаа манлайлан, сурлагын өндөр амжилт гаргасан оюутнуудад жил бүр уламжлал болгон МУИС-ийн нэрэмжилт тэтгэлэгийг олгодог.

Өнөөдөр 2016-2017 оны хичээлийн жилд амжилттай суралцаж бусдыгаа манлайлсан Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн ухааны салбарын 18, Нийгмийн ухааны салбарын 4, Хүмүүнлэгийн ухааны салбарын 5, нийт 27 оюутанд энэхүү тэтгэлэгийг олгож байна.

Тэтгэлгийг олгохдоо сурлагын амжилтын зэрэгцээ ар гэрийн гачигдалтай байдал, ховор мэргэжлээр суралцаж буй байдал, хөгжлийн бэрхшээлтэй оюутныг хамруулах зэрэг үзүүлэлтийг харгалзан шалгаруулсан болно.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захиргаа

  1. 12. 13

Холбоотой мэдээлэл