Зарлал

 

Монгол Улсын Их Сургуулийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхимээс оюутан залуус, сурагчдыг химийн шинжлэх ухаанд дурлуулах, химийн шинжлэх ухааны үнэ цэн, химич мэргэжил эзэмшихийн давуу тал, химийн шинжлэх ухааны амьдрал дахь хэрэглээг олон нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий “Химийн шинжлэх ухааныг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд МУИС-аас 2 баг, Шинэ Монгол технологийн дээд сургууль (ШМТДС)-иас 1 баг, Монгол-Германы Хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль (МГТИС)-иас 1 баг, нийт 4 баг оролцоно.

Тэмцээний үеэр багууд мэндчилгээ, гэрийн даалгаврын бүтээл (индикаторын цаас бүтээх)-ээ танилцуулах, сонирхолтой асуулт хариулт, асуудал шийдвэрлэх зэрэг даалгавраар оюун ухаанаа сорихоор бэлтгэж байна.

Тэмцээн 2018 оны 01 сарын 20 өдөр МУИС, Номын сангийн байранд 302 тоот лекцийн танхимд 10:00 цагаас явагдах тул сонирхсон эрдэмтэн багш нар, оюутан залуус та бүхэн хүрэлцэн ирж бидэнтэй хамт химийн шинжлэх ухааны сонирхолтой ертөнцөөр аялаарай.

 

 

Тэмцээнийг зохион байгуулах комисс

Химийн тэнхим

 

Холбоотой мэдээлэл