ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хурлын товч мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:  1. Багшийн ажлын тайланг хэлэлцэх тухай

                                        2. Багшийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай

                                       3.Тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт

                                        4.Цаг үеийн асуудлууд

Хурлын шийдвэр:

  1. МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын холбогдох заалтын дагуу ажлын тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн Биологийн тэнхимийн ахлах багш Ш.Анармаа, Газарзүйн тэнхимийн дадлагажигч багш Д.Дорлигжав нарыг жинхлүүлэн ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. БНСУ-д докторын зэрэг хамгаалж, тэнхимдээ үргэлжлүүлэн ажиллах талаар Газарзүйн тэнхимийн багш Н.Гантуяагийн хүсэлт болон холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  3. Газарзүйн тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх П.Мягмарцэрэнгийн хүсэлт болон тэнхимийн эрхлэгчийг сонгох талаар холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Салбар, тэнхимийн вэб хуудасны дутуу мэдээллийг оруулах, шинэчлэх, багш нарын аттестатчилал болон зэрэглэлийн асуудлаар 2018.03.06-ны өдрийн 16 цагаас 439 тоотод тэнхимийн эрхлэгч нарын хурал хийхээр шийдвэрлэв.

 

Холбоотой мэдээлэл