МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс хэл шинжлэлийн чиглэлээр суралцаж буй магистрант, докторантуудын дунд жил бүр уламжлал болгон зохиодог эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны III сарын 28-ны өдөр 15:00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 303 тоот танхимд болно.

Илтгэлийг 2018 оны III сарын 26-ний өдрийн 17:00 цаг хүртэл Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн 301 тоот өрөөнд хэвлэмэл хувилбараар хүлээн авна.

 

 

Илтгэлийн шаардлага:

  1. Илтгэлийн сэдэв, агуулга, бүтцийг удирдагч багшаараа хянуулж гарын үсгээр баталгаажуулсан байна.
  2. Илтгэлийн нүүр хуудаст харьяа сургууль, суралцаж буй тэнхим, илтгэлийн сэдэв, удирдагч багшийн нэр болон гарын үсэг, илтгэл бэлдсэн суралцагчийн нэр, Улаанбаатар, 2018 гэсэн мэдээллийг бичнэ.
  3. Илтгэлийн бүтэц, эшлэл, номзүйг “Монгол судлал” сэтгүүлийн 2017 оны XLI (483) ботид нийтлэгдсэн Хэвлэн нийтлэлийн шаардлагын дагуу үйлдэнэ үү.

 

Илтгэл хэлэлцүүлэх, дүгнэх шалгуур:

  1. Илтгэл тус бүрийн хэлэлцүүлэх хугацаа 10-15 минут байна. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үнэлгээнд сөргөөр нөлөөлнө.
  2. Илтгэлийн агуулгыг илтгэхүйц 10-15 цахим үзүүлэн бэлдсэн байна.
  3. Илтгэлтэй холбогдуулж шүүгчид болон сонирхогчид асуулт асууж тодруулна.
  4. Илтгэлийг 5 хүртэл бүрэлдэхүүнтэй шүүгчид дараах үзүүлэлтээр 100 хүртэл оноогоор дүгнэж байр эзлүүлнэ. Үүнд:

а. Илтгэх ур чадвар – 20 оноо

б. Судалгааны ажлын ач холбогдол – 20 оноо

в. Дэвшүүлсэн асуудлаа шийдвэрлэсэн арга барил – 20 оноо

г. Судалгааны ажлын үр дүн – 20 оноо

д. Асуултад оновчтой хариулж буй эсэх – 10 оноо

е. Судалгааны ажилд суралцаж буй байдал /зөв бичих зүй, найруулга,   

    бичлэгийн хэв маяг/ – 10 оноо

 

 

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

2018.03.06

Холбоотой мэдээлэл