“ЕВРОП СУДЛАЛ” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний дүрэвдүгээр бага хурал 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 14.00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоот хурлын танхимд болно.

            ЗОРИЛГО:Бакалаврын түвшний оюутнуудыг эрдэм шинжилгээ судалгааны ажлын арга барилт сургах, бие даасан бүтээлч чадварыг нь хөгжүүлэхэд туслах, судалгааны ажлын үр дүнгээ олон нийтэд тайлбарлан танилцуулах дадал чадвар олгоход оршино.

            Илтгэлийн сэдэв:

Хэл шинжлэл

Орчуулга

Олон улс, орон судлал

Гадаад хэлний боловсрол

 

            БҮРТГЭЛ:

Илтгэлийн сэдвийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны 18:00 цаг хүртэл Европ судлалын тэнхимийн erdene_naran@mail.com хаягаар ирүүлнэ үү. Захианд оюутны овог нэр, хөтөлбөр, түвшин, сэдвийн нэр, удирдагч багшийн нэр, утасны дугаарыг явуулна.

Илтгэлийг хүлээн авах хугацаа:

2018 оны 3 дугаар сарын 21-ний 18:00 цаг хүртэл Европ судлалын тэнхимийн 444 тоот өрөөнд хэвлэсэн эхийг хүлээн авна.

 

Илтгэгчийн судалгааны ажил дараахи бүтэцтэй байна. Үүнд:

  • Судалгааны ажлын үндэслэл
  • Судалгааны ажлын ач холбогдол
  • Судалгааны ажлын зорилго, зорилт
  • Судалгааны ажлын үндсэн хэсэг
  • Дүгнэлт
  • Номзүй
  • Хавсралт

Илтгэлд тавигдах техник шаардлага:

  • Илтгэлийг MSW программаар Times New Roman фондоор бичих, А4 хэмжээгээр 6-10 нүүр, үсгийн өндөр 11pt, мөр хоорондын зай /1.5/ байхаас гадна бичвэрийн хоёр талыг тэгшлэх /Justify/.
  • Илтгэгчийн нэр, хаяг, холбоо барих утас, удирдагчийн зэрэг, цолыг тодорхой бичиж ирүүлэх.

Эрдэмшин жилгээний хурлыг тэнхимээс томилсон комисс шүүнэ. Шүүгчид доорх заалтын дагуу 100 оноогоор шүүж дүнг гаргана.

Агуулга

Авах  оноо

Судалгааны ажлын үр дүн, ач холбогдол

30

Судалгааны ажлын арга барилд суралцсан байдал

30

Илтгэх ур чадвар

20

Ажлаа эзэмшсэн байдал

10

Асуултанд хариулсан байдал

10

           

Уг хурлаас шалгарсан эхний 1-3 илтгэгчид өргөмжлөл гардуулж, ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцох эрх олгоно.

 

 

Европ судлалын тэнхим

2018 оны 3 дугаар сарын 14-ны өдөр

Холбоотой мэдээлэл