МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Их Британи Америк судлалын тэнхимээс зохион байгуулж буй эрдэм шинжилгээний бага хурлын УДИРДАМЖ

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Их Британи Америк судлалын тэнхимээс зохион байгуулж буй “Англи хэлний боловсрол ба даяаршил (English language education in the era of globalization)” сэдэвт эрдэм шинжилгээний ээлжит бага хуралд эрдэмтэн багш, судлаачид Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 03–р сарын 24– ний өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байранд болно.

Хуралд оролцогчид илтгэлээ цахим хэлбэрээр бэлтгэж 2018 оны 03-р сарын 10-ны өдрийн дотор naranchimeg.b@num.edu.mn хаягаар илгээнэ үү.

Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:

  1. Хэл шинжлэл, орчуулга зүй, боловсрол судлалын чиглэлээр асуудал хөндсөн байх,
  2. Илтгэгч нь тухайн сэдвээрээ эмперик судалгаа хийсэн байх,
  3. Илтгэл тавьж буй сэдвээрээ олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан анализ хийж дүгнэлт гаргасан байх,
  4. Судалгаандаа шинэлэг арга зүйг баримталсан байх,
  5. Илтгэгчийн нэр хаяг, холбоо барих утсыг тодорхой бичиж ирүүлэх

Илтгэлд тавигдах техник шаардлага:

  1. Илтгэл А4 цаасан дээр 5-12 нүүр байна. Үсгийн фонд Times New Roman, үсгийн хэмжээ нь сэдэв 14, илтгэгчийн нэр 12, товчлол 10, бичлэг 12, мөр хоорондын зай 1.5, догол мөр 1 tab байна.
  2. Илтгэл дараах бүтэцтэй байна.
  • Илтгэлийн нэр ба илтгэгчийн нэр
  • Ажлын гол агуулга, үр дүнг тусгасан товч агуулга
  • 5-аас доошгүй түлхүүр үг
  • Үндсэн агуулга
  • Дүгнэлт
  • Ишлэл зүүлт, ашигласан номын жагсаалт
  • Резюме / Summary

Жич: Хурлын үеэр тавих илтгэлийг ppt хэлбэрээр бэлтгэнэ үү.

Анхааруулга:

  • Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй.
  • Илтгэлээ заасан цагт багтаан хэлэлцүүлэхийг анхаарна уу.

 

Цахим хаяг: naranchimeg.b@num.edu.mn

Лавлах утас:             77307730-2238, 77307730-2205

                                    99294815, 88552599

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

МУИС, ШУС, ХУС, ИБАСТ

2018.03.14

Холбоотой мэдээлэл