ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хурлын товч мэдээлэл

     Хэлэлцсэн асуудал: 1.  Багшийн чөлөөг сунгах тухай 

                                           2. Эдийн засгийн тэнхимээс ирүүлсэн хичээлийн анги танхим, хуваарийн талаарх хүсэлт

                                          3.Цаг үеийн асуудлууд

Хурлын шийдвэр:

  1. Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор Г.Галбаяр нь Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургуульд зочин багшаар 1 жил үргэлжлүүлэн ажиллах болсон тул чөлөөгөө сунгуулах талаар ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Эдийн засгийн тэнхимээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хичээлийн 5-р байрны 605 тоот лекцийн өрөөний асуудлыг Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал Ц.Болормаад; мэргэжлийн заавал судлах ба сонгон судлах хичээлийн хуваарийн давхардлыг шийдвэрлэх асуудлыг Сургалтын нэгдсэн газрын дарга Л.Одонтуяа нарт албан бичигээр захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, холбогдох материалуудын хамт хүргүүлэхээр хэлэлцэн шийдвэрлэв.

 

Холбоотой мэдээлэл