ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хурлын товч мэдээлэл

     Хэлэлцсэн асуудал: 1.  Цаг үеийн асуудлууд

                                           2. Багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай   

                                           3. Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгчийг томилуулах тухай

Хурлын шийдвэр:

  1. 2018 оны 04 дүгээр сард зохион байгуулагдах оюутан, магистрант, докторантын эрдэм шинжилгээний хурлын удирдамж, зардал, илтгэл шалгаруулах комиссын бүрэлдэхүүн болон багшийн зэрэглэлийн материал шалгах комиссыг баталж тушаал гаргахаар шийдвэрлэв.
  2. Өндөр түвшин, залуу судлаач, зочин судлаачийн грант авсан 5 сард хугацаа нь дуусаж байгаа болон 2017 онд төсөл нь дуусгавар болсон багш нарын тайланг салбарын ЭЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
  3. Бүтээлийн чөлөөний хугацаа дуусгавар болж, ажлын тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн профессор О.Мөнхбатыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс, Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэгийг 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс тус тус үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
  4. Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч Б.Болд-Эрдэнэ өөр ажилд томилогдсон тул тэнхимийн эрхлэгчийг сонгох талаар холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  5. Байгууллагын магадлан итгэмжлэлтэй холбоотойгоор МУИС тайлангаа хэлэлцүүлж, хувиарын дагуу байгууллага дээр магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс комисс ирж сургалтын орчин, анги танхимтай танилцахаар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны 11:00-12:30 хооронд манай сургууль дээр ажиллах тухай мэдээлэв.

 

Холбоотой мэдээлэл