Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдааны удирдамж – 2018

Уралдааны зорилго : Үндэсний утга соёлын нандин өв болсон монгол бичгийг хойч үед өвлүүлэх,
иргэдийн монгол бичгээ сурч эзэмших идэвхийг дэмжих, монгол бичгийн судалгаа, сурталчилгааг
өргөжүүлэх, монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хүрээнд “Ардын багш
Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит, монгол бичгийн улсын уралдаан”-ыг 17 дахь жилдээ зохион
байгуулах гэж байна.
Уралдаан:
Хэзээ: 2018 оны 4 сарын 28 (Бямба гараг)-ны 1000 цагт.
Хаана: Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2-р байр, 343 тоот.
Бүртгэл:
Хэзээ: 2018 оны 4 сарын 16-наас 25-ны өдрүүдэд 1000-1800 цагт
Хаана: Хичээлийн 2-р байрны 3 давхар, 301 тоот.
Холбоо барих утас: 80805178; 99171159; e-mail: unenbat_dorjoo@yahoo.com
Уралдааны ангилал :
1. Улсын болон хувийн их дээд сургууль, коллежийн оюутан
а. Мэргэжлийн (Зохион бичих чадвар)
б. Мэргэжлийн бус (Хөрвүүлэн бичих чадвар)
2. Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багш нар (Сорилго)
3. Төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийнхэн (Зохион бичих чадвар)
4. Бүх нийтийн хүрээнд (Монгол бичгээр цахимд бичих чадвар)

Download (PDF, 187KB)

 

Download (PDF, 865KB)

Холбоотой мэдээлэл