ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын товч мэдээлэл

     Хэлэлцсэн асуудал: 1.  Оюутныг хавсарга болон хос хөтөлбөрөөр суралцуулах тухай

  1. Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгчийг дахин тодруулах тухай
  1. Багшийн ажлын тайланг хэлэлцэх тухай
  2. Зочин багшаар ажиллуулах тухай
  3. Ахмад багшийг Эрдмийн элч медалиар шагнуулах тухай
  4. Цаг үеийн асуудлууд

Хурлын шийдвэр:

  1. Хавсарга болон Хос хөтөлбөрөөр хөтөлбөөрөөр суралцах хүсэлт гаргасан оюутны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв
  2. Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгчийг дахин тодруулахаар нэр дэвшүүлж санал хураахад олон санал авсан М.Зулькафилийн нэрийг тэнхимийн саналыг үндэслэн МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчид уламжлахаар шийдвэрлэв.
  3. МУИС-д Профессор, багш ажилуулах журам”-ын холбогдох заалтуудын дагуу туршилтын 6 сарын хугацаа нь дуусаж, материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн Улс төр судлалын тэнхимийн багш Дашдаваагийн Бадамдашийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
  4. Германы Хөдөлмөрийн агентлагийн дэргэдэх Хэрэглээний хөдөлмөр судлалын их сургуулийн сургалт хариуцсан дэд захирал, профессор М.Шарф (M.Scharpf), тус сургуулийн профессор Ж.Эртэльт (J.Ertelt) нарыг ШУС-д зочин багшаар 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс ажиллуулахаар шийдвэрлэв.
  5. Биологийн тэнхимийн ахмад багш, Шинжлэх ухааны доктор, профессор Цагаанбандийн Цэндээхүүг МУИС-ийн “Эрдмийн элч” медалиар шагнуулахаар тодорхойлж холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
  6. Цаг үеийн асуудлаар дараахь мэдээллийг танилцуулав.
  7. Багш нарын зэрэглэлийн материал хүлээн авах, комисст удирдамж өгөх
  8. Анги танхимын хэвийн нөхцлийг хадгалах асуудал
  9. Мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнийг цэгцлэх журмын санал гаргах /БСШУСЯамны сайдын тушаалаар зохион байгуулагдаж байгаагаас бусад/
  10. Бакалаврын мэргэжил сонголтын журам батлагдсан. Журмаар бүрэлдэхүүн сургууль квот баталдаг. ШУС-ийн мэргэжил сонголтын квотыг 04 сарын 20-ны дотор СНГ-т хүргүүлэх ёстой. Тэнхимүүдээс 16-нд авч, 18-нд Захиргааны зөвлөлөөр хэлэлцээд 19-нд СНГ-т хүргүүлэхээр тогтов.

 

 

Холбоотой мэдээлэл